ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН АНХНЫ ДАРГА, ГАВЬЯАТ ХУУЛЬЧ, ХУУЛЬ ЗҮЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР ГАЛДАНГИЙН СОВДЫН НЭРЭМЖИТ ХУУЛЬ ЗҮЙН СЭДЭВТ ШИЛДЭГ ӨГҮҮЛЭЛ ШАЛГАРУУЛАХ УРАЛДААН
Шилдэг өгүүллийн уралдаан нь Хууль зүйн салбарын тулгамдсан асуудлыг хөндөж, шинэлэг санаа дэвшүүлсэн, эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтлэгдсэн шилдэг өгүүллийг /цаашид өгүүлэл гэх/ шалгаруулж урамшуулах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжихэд чиглэгдэнэ.
Зохион байгуулагч байгууллага:
ШАГНАЛЫН САН: Шалгарсан 1 өгүүлэлд:
Хугацаа:
Шалгаруулалтад ирүүлэх өгүүллийг 2020 оны 1 дүгээр сарын 12-ны өдрөөс 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл Хууль зүйн үндэсний хүрээлэнд хүлээн авна.
Шалгаруулалтад ирүүлэх өгүүлэлд тавигдах хэлбэрийн шаардлага:
1. Сэтгүүлд нийтлэгдсэн өгүүлэл дараахь бүтэцтэй байна.
2. Өгүүллийн хэмжээ 12-аас 18 (хавсралтыг оролцуулан) нүүрэнд багтаасан байна.
3. Өгүүллийг цахим хэлбэрээр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн turbold@legalinstitute.mn хаягаар ирүүлнэ.
4. Өгүүллийг зохиогч нь нэг буюу хэд хэдэн иргэн байж болно.
5. Хууль зүйн ач холбогдолтой тулгамдсан асуудал, сэдэв хөндсөн байна.
6. Зохиогчийн эрхийн талаарх хууль тогтоомж, судалгааны ёс зүйг баримталсан байна.
7. Эрдэм шинжилгээний мэргэжлийн сэтгүүл (гадаад, дотоод)-д шалгаруулах оны өмнө жилд (2019 онд) нийтлэгдсэн байх.
8. Оролцогч нь өгүүлэл нийтлэгдсэн эрдэм шинжилгээний мэргэжлийн сэтгүүлээс 1 хувийг ирүүлнэ.
9. Өмнө нь эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлсэн илтгэлийг илтгэлийн эмхтгэл болон сэтгүүлд өгүүлэл хэлбэрээр нийтлүүлсэн бол тооцохгүй.
Шилдэг өгүүлэл шалгаруулах шалгуур үзүүлэлт:
Холбогдох мэдээллийг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хууль зүйн судалгааны төвийн
11-315734 болон 99242775 утаснаас лавлана уу.