Мэдээ мэдээлэл

Нийтийн эрх зүйн тэнхмийн дэд профессор, доктор Б.Амарбаясгалан Улсын Дээд шүүхийн шүүгчээр томилогдлоо

2020 оны 01 сарын 03

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхмийн дэд профессор, хууль зүйн доктор Б.Амарбаясгалан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд томилогдлоо.

Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай зарлигт:

"Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 12 дугаар зүйлийн 16, Шүүгчийн  эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Болдын Амарбаясгаланг Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд томилсугай” гэжээ. 

Улсын Дээд шүүхийн шүүгчээр томилогдсон Б.Амарбаясгалан багшид баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөе!