Мэдээ мэдээлэл

Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн үлгэрчилсэн шүүхийн мэтгэлцээний тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа

2019 оны 12 сарын 30

МУИС-ийн Хууль Зүйн Сургуулиас зохион байгуулсан англи хэл дээрх Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн үлгэрчилсэн шүүхийн мэтгэлцээний тэмцээн улсын хэмжээнд зохион байгуулагдаж 2019 оны 12 сарын 14-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө.

Тус тэмцээнд Олон улсын улаан загалмайн хорооны хуулийн зөвлөх Ли Шинян, профессор Дэвид Колл нар шүүгчээр ажилласан бөгөөд тус Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн үлгэрчилсэн шүүхийн мэтгэлцээний тэмцээн нь 5 дахь удаагаа зохион байгуулагдаж байна. 

Улсын хэмжээнд зохион байгуулагдсан уг тэмцээнд МУИС-ийн Хууль Зүйн Сургууль, Санхүү Эдийн Засгийн Их сургууль, Дотоод хэргийн их сургууль зэрэг их дээд сургуулиудын 7 баг өрсөлдөж Тэргүүн байрт МУИС-ийн Хууль Зүйн Сургуулийн баг шалгарсан бол удаах байранд Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн баг шалгарав.