Мэдээ мэдээлэл

ОХУ-ын Буриадын Их сургуульд хуулийн факультет байгуулагдсаны 25 жилийн ойн ёслолын үйл ажиллагаанд оролцов.

2019 оны 12 сарын 20

ОХУ-ын Буриадын Их сургуульд хуулийн факультет байгуулагдсаны 25 жилийн ойн ёслолын үйл ажиллагаанд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төлөөлж Академич С.Нарангэрэл тэргүүтэй доктор Б.Баярсайхан, М.Уянга багш Т.Золбоо нар оролцов.

Тус ёслолын ажиллагааны үеэр Буриадын Их сургуульд Монголын эрх зүйн төвийн нээлт болж нээлтийн туузыг академич С.Нарангэрэл ОХУ-ын Буриадын Их сургуулийн Хуулийн факультетын декан доктор, профессор Э.Л. Раднаева нар хайчлав.

Төвийн нээлтэд зориулж ОХУ-ын Буриадын Их сургуулийн хуулийн факультетын төр, эрх зүйн онол, түүхийн тэнхимийн эрхлэгч С.Ж.Дугарова, академич МУИС-ийн эмерит профессор С.Нарангэрэл нар үг хэлсэн бөгөөд Академич С.Нарангэрэл хэлсэн үгэндээ "Энэ төв байгуулагдаж байгаа нь орос-монголын эрх зүйн харьцуулсан судалгааг үүсгэн хөгжүүлэх үйлсэд онцгой чухал алхам болж байгааг онцлон тэмдэглэж, МУИС-ийн ХЗС-д Монгол-Оросын эрх зүйн харьцуулсан судалгааны төв нээгдэнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв" .Эрхэмбээр МУИС-ийн ХЗС-ын захирал, доктор, профессор Ж.Эрдэнэбулганы нэрийн өмнөөс чин сэтгэлийн баяр хүргэж, тус төвд багш нарын бүтээл болон зөөврийн компьютер бэлэглэснийг хүлээлгэн өгөв.

Мөн тус үйл ажиллагааны хүрээнд Академич С.Нарангэрэлийн Хуулийн амин сүнсийн эрэл, Чингис хааны гэрээс (В нонсках духа закона, завещание Чингис хана) номын нээлт болов. Эл номыг ОХУ-ын Буриадын Их сургуулийн хуулийн факультетын төр, эрх зүйн онол, түүхийн тэнхимийн профессор А.Т. Тумуравогийн редакц, өмнөх үгтэйгээр ОХУ-ын Буриадын Их сургуулийн хэвлэх үйлдвэр хэвлэн гаргажээ.

Академич С.Нарангэрэлийн бүтээлийг ОХУ-ын Буриадын Их сургуулийн хуулийн факультетын Үндсэн хууль, захиргааны нутгийн удирдлагын тэнхимийн профессор К.А.Будаев, ОХУ-ын Буриадын Их сургуулийн хуулийн факультетын харьцуулсан эрх зүй судлалын лабораторийн эрхлэгч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Ю.Т.Гармаев нарийн зэрэг эрдэмтэд олон улсын ач холбогдол бүхий орчин цагийн хийгээд эрх зүйн онолын шинэ урсгалыг буй болгосон шинжлэх ухааны бүтээл болсон гэж үнэлэв. “Төв Азийн улс түмний эрх зүйн соёл: уламжлал ба шинэчлэл” сэдэвт олон улсын шинжлэх ухаан-практикийн бага хурлыг ОХУ-ын Буриадын Их сургууль, ОХУ-ын Дотоод яамны Зүүн Сибирийн институтийн төр, эрх зүйн онол, түүхийн тэнхим, МУИС-ийн Хууль зүйн сургууль хамтран зохион байгуулав. Тус хурал нэгдсэн болон 6 секцээр явагдав. Нэгдсэн хуралдаанд нээлтийн үг академич С.Нарангэрэл хэлэхдээ Төв Азид амьдарч буй улс түмэн гарал үүсэл, өвөг дээдэс амь зуух үндсэн хэрэгсэл буюу мал аж ахуй, аж төрөх ёс, хэл, шүтлэг, бишрэл, заншил, соёл, үндэсний онцлог зэргээрээ нийтлэг зүйл багагүй учраас шинжлэх ухааны их ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэв. Нэгдсэн хуралдаанд доктор Б.Баярсайхан “Монголын эрх зүйн түүхэн дурсгалт бичгийн нэн чухал асуудал”, доктор М.Уянга “Монгол улсын бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа: эрх зүйн аспект ба хэтийн төлөв”, ахлах багш, докторант Б.Баяр “” сэдвээр илтгэл тавив. Төвийн болон академич С.Нарангэрэл бүтээлийн нээлтэд ОХУ-ын Улан-Үд хотноо суугаа Монгол Улсын ерөнхий консул Д.Чадраавал оролцов. Өмнө нь дурдсан арга хэмжээ нь МУИС-ийн ХЗС, ОХУ-ын хууль зүйн их дээд сургуулиудтай харилцаа холбоогоо өргөтгөх ач холбогдолтой болов.