"ЭРХ ЗҮЙ" сэтгүүл
МУИС-ийн Хууль зүйн сургуулиас 2000 оноос хойш эрхлэн гаргаж буй "ЭРХ ЗҮЙ" сэтгүүл нь Монгол Улс дахь хууль зүйн мэргэжлийн ууган сэтгүүлийн нэг юм. Энэ хугацаанд тус сэтгүүл нь 34 цувралыг эрхлэн гаргажээ. Дээрх хугацаанд уг сэтгүүлд Монголын ба гадаадын нэртэй эрдэмтэн судлаачдын 550 гаруй өгүүлэл нийтлэгдэн олны хүртээл болсон байна.
2016 оноос тус сэтгүүлийн нэрийг "ЭРХ ЗҮЙ / NUM LAW REVIEW' хэмээн өөрчилж, хууль зүйн мэргэжлийн сэтгүүл болгон, шинэ өнгө төрхтэйгөөр таны гарт хүргэж байна.
"ЭРХ ЗҮЙ/NUM LAW REVIEW" сэтгүүлд нийтлэгдэх "Эрдэм шинжилгээний өгүүлэл" нь үндэсний болон дотоодын эрх зүйн хүрээнд онол, практикт тулгамдсан асуудлыг хөндсөн, түүнийг шийдвэрлэх арга замын талаар санал, дүгнэлтийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр гаргасан байна.
"ЭРХ ЗҮЙ/NUM LAW REVIEW" сэтгүүл нь улирал тутамд тогтмол хэвлэгдэн гардаг. "ЭРХ ЗҮЙ/NUM LAW REVIEW" сэтгүүлд хүлээн авах эрдэм шинжилгээний бүтээлийг улирал бүр /3 сарын 10, 5 сарын 25, 9 сарын 20, 12 сарын 10 хүртэл/ хүлээн авна.
"ЭРХ ЗҮЙ/NUM LAW REVIEW" сэтгүүлд дараах хэлбэрийн шаардлагыг хангасан эрдэм шинжилгээний өгүүллийг хүлээн авна.
Өгүүлэл хүлээн авах хаяг :
Холбоо барих утас :