Зар мэдээ

"Эрх зүйн сорилго" 2020 тестийн эмхтгэл хэвлэгдэн гарлаа.

2020 оны 08 сарын 08

МУИС-ийн Хууль зүйн сургуулиас эрхлэн гаргадаг "Эрх зүйн сорилго" тестийн эмхэтгэл хэвлэгдэн гарлаа.

Уг загвар сорилго нь цаашид эрх зүйн чиглэлээр суралцахаар бэлтгэж буй хүн бүрт гарын авлага болох бөгөөд энэ номын тусламжтайгаар эрх зүйн бие даасан салбарууд болох эрх зүйн болон төрийн онол, үндсэн хууль, захиргааны эрх зүй, иргэний болон эрүүгийн эрх зүй, олон улс болон процессын эрх зүйн анхан шатны мэдлэгийг олж авах боломжтой юм.

Агуулгын хувьд уг ном дох загвар сорил нь эдүгээ монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хууль, эрх зүйн хэм хэмжээний актын агуулгад тулгуурлан зохиогдсон болно.