Зар мэдээ

Хуульч, судлаач, оюутнуудын анхааралд

2020 оны 09 сарын 16

Сүүлийн гурван жилийн турш Penn State Law болон МУИС-ийн Хууль Зүйн Сургуулиас хамтран зохион байгуулдагдаж буй “Introduction to U.S. Law and Legal English” сургалт дэлхий даяар тулгараад буй COVID-19 тахал өвчний улмаас шалтгаалан цахим хэлбэрээр явагдах боломжтой боллоо. 

Энэхүү сургалт нь нийт 10 удаагийн, тус бүр 2 цаг хичээллэхээр төлөвлөгдөж байгаа бөгөөд сонирхож буй оюутан, хуульчдад нээлттэй болно. Тухайн сургалтад суралцахад таны англи хэлний мэдлэг хэлэлцүүлэг, гэрийн даалгавар гүйцэтгэх түвшний байх шаардлагатай. Сургалт 10 дугаар сарын 05-ны өдрөөс 10 дугаар сарын 19-ны өдрийн 18-20 цагт явагдах болно.

Энэхүү сургалтад хамрагдснаар танд дараах давуу талуудтай:

  • Бүртгэлийн хураамж байхгүй, цахим хэлбэрээр явагдаж буй учир үнэ төлбөргүй;
  • АНУ-ын Хуулийн сургуулиудад тэнхмийн хичээл хэрхэн явагддаг талаар ойлголттой болно;
  • Бусад улсын гадаад оюутнуудтай хамт суралцан өөрийн хэлний болон мэдлэгийн түвшнийг тодорхойлох;
  • Хуулийн англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх;
  • 2016 оноос хойш Penn State Law-д нийт 20 гаруй оюутан LL.M. зэргээр суралцан төгссөн бөгөөд бүгд тодорхой хэмжээний тэтгэлэг авсан. Хэрэв цаашид гадаадад суралцах хүсэлтэй, ялангуяа Penn State Law-д элсэн суралцах сонирхолтой бол өөрийгөө танилцуулах, оюутан элсүүлэн авах багштай өөрийн биеэр холбогдон танилцах боломжтой.

Бүртгэлийг өөрийн овог нэр, цахим хаяг, сургууль төгссөн он, их дээд сургуулийн оюутан бол суралцаж буй курс, англи хэлний шалгалт өгч байсан бол түвшин тогтоосон оноо гэх зэрэг мэдээллийг eze5150@psu.edu, dxed14@gmail.com цахим шуудангаар явуулан бүртгүүлнэ үү.

МУИС-ийн Хууль зүйн сургууль