Мэдээ мэдээлэл

МУИС-Хууль зүйн сургуулийн 2020 оны төгсөгчид Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хандив өгөв

2020 оны 09 сарын 16

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн төгсөгчдийн 2014 оноос хойш уламжлал болгон зохион байгуулагдаж байгаа хүмүүнлэгийн үйл ажиллагааны хүрээнд 2020 онд тус сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөгч нар "Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв"-ийн хүүхдийн эмнэлэгт нийт 4.400.000 төгрөгийн үнэ бүхий хүчилтөрөгчийн аппарат хандивласан байна.

Мөн МУИС-ийг төгсөгч бусад салбар сургуулийн төгсөгч нар болон ирээдүйн төгсөгч оюутнууддаа хандив, хүмүүнлэгийн ажилд нэгдэн оролцох уриалга гаргажээ.  Өөрсдийн чин сэтгэлээр бусдад туслалцаа үзүүлсэн төгсөгч нартаа баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөрт нь амжилт хүсье.

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захиргаа