Мэдээ мэдээлэл

Докторын зэрэг хамгааллаа

2020 оны 10 сарын 19

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн ахлах багш, докторант Доржсүрэнгийн Батболд “Ашигт малтмал өмчлөл, ашиглалтын Үндсэн хуулийн үндэслэлийг хөгжүүлэх нь” сэдвээр, Нийтийн эрх зүйн тэнхимийн докторант Цэвэлмаагийн Мөнхбат “Нийтэд тустай ажил хийлгэх ял: уламжлал, харьцуулалт, шинэчлэл” сэдвээр Хууль зүйн доктор (Ph.D)-ын зэргийг амжилттай хамгааллаа. Тус хурлыг академич С.Нарангэрэл удирдан явуулж, хууль зүйн докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн гишүүд хүрэлцэн ирэв.

Докторын зэрэгээ амжилттай хамгаалсан Ц.Мөнхбат болон Д.Батболд нарт халуун баяр хүргэж  цаашдын эрдэм шинжилгээ, судалгааны ажилд өндөр амжилт хүсье.