МУИС-ИЙН ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛИЙН
НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ
Тэтгэлгийн зорилго: МУИС-ийн Хууль зүйн сургуулийн суралцагчдын идэвхи санаачилгыг дэмжих, Хууль зүйн сургуулийн үйл ажиллагаанд оюутны оролцох оролцоог нэмэгдүүлэх.
Тэтгэлгийн хэмжээ, хэлбэр: Тэтгэлгийн хэмжээ өргөдөл гаргагчдын хувийн үзүүлэлтээс хамаарна. Сургалтын төлбөрийн тодорхой хувиас чөлөөлнө.
Тэтгэлэг олгох оюутны тоо: Өргөдөл гаргагчдын үзүүлэлтээс хамаарна.
Тэтгэлэг олгох нөхцөл: МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захиргаа, тэнхим, нэгжүүдээс зохион байгуулдаг өдөр тутмын үйл ажиллагаа, эрдэм шинжилгээ, судалгааны ажилд оролцох.
Суралцагчид тавигдах шаардлага:
Монгол улсын их сургуульд суралцагчдад тэтгэлэг олгох нийтлэг журамд заасан дараах нөхцөлийг хангасан байна. Үүнд:
Тэтгэлэгт хамрагдах хүсэлт гаргаж буй суралцагч дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:
Тэтгэлэгт хамрагдах хүсэлт гаргаж буй суралцагч дээрх бичиг баримтыг pdf файл болгон /Өөрийн нэр-ХЗС тэтгэлэг/ хэмээн хаяглан Хууль зүйн сургуулийн Захирлын туслах /Б.Мөнгөншагай/-д хүргүүлнэ. (/mungunshagai@num.edu.mn/ мэйл хаягаар илгээх)
Тэтгэлгийн материал хүлээн авах эцсийн хугацаа: 2020 оны 12 дугаар сарын 15-ны 17:30 цаг хүртэл хүлээж авна.
Жич: Хугацаа хоцорсон материал хүлээн авахгүйг анхаарна уу.
МУИС-ИЙН ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛИЙН ЗАХИРГАА
2020.12.07