Шилдэг өгүүллийн уралдаан нь Хууль зүйн салбарын тулгамдсан асуудлыг хөндөж, шинэлэг санаа дэвшүүлсэн, эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтлэгдсэн шилдэг өгүүллийг /цаашид “өгүүлэл” гэх/ шалгаруулж урамшуулах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжихэд чиглэгдэнэ.
Зохион байгуулагч байгууллага:
ШАГНАЛЫН САН: Шалгарсан 1 өгүүлэлд:
Хугацаа:
Шалгаруулалтад ирүүлэх өгүүллийг 2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл цахим хэлбэрээр turbold@legalinstitute.mn хаягаар ирүүлнэ.
Шалгаруулалтад ирүүлэх өгүүлэлд тавигдах хэлбэрийн шаардлага:
1 Сэтгүүлд нийтлэгдсэн өгүүлэл дараахь бүтэцтэй байна.
2 Өгүүллийн хэмжээ 12-аас 18 (хавсралтыг оролцуулан) нүүрэнд багтаасан байна.
3 Өгүүллийг зохиогч нь нэг буюу хэд хэдэн иргэн байж болно.
4 Хууль зүйн ач холбогдолтой тулгамдсан асуудал, сэдэв хөндсөн байна.
5 Зохиогчийн эрхийн талаарх хууль тогтоомж, судалгааны ёс зүйг баримталсан байна.
6 Эрдэм шинжилгээний мэргэжлийн сэтгүүл (гадаад, дотоод)-д шалгаруулах оны өмнө жилд (2020 онд) нийтлэгдсэн байх.
7 Оролцогч нь өгүүлэл нийтлэгдсэн эрдэм шинжилгээний мэргэжлийн сэтгүүлээс 1 хувийг ирүүлнэ.
8 Өмнө нь эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлсэн илтгэлийг илтгэлийн эмхтгэл болон сэтгүүлд өгүүлэл хэлбэрээр нийтлүүлсэн бол тооцохгүй.
Шилдэг өгүүлэл шалгаруулах шалгуур үзүүлэлт:
Холбогдох мэдээллийг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хууль зүйн судалгааны төвийн
11-315734 болон 99242775 утаснаас лавлана уу.