Мэдээ мэдээлэл

ОЛОН УЛСЫН ХҮМҮҮНЛЭГИЙН ЭРХ ЗҮЙН ШҮҮХИЙН МЭТГЭЛЦЭЭНИЙ ТЭМЦЭЭНИЙ 6 ДАХЬ УДААГИЙН ҮНДЭСНИЙ АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2021 оны 01 сарын 11

          Олон Улсын Улаан Загалмайн Хороо, Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Сургууль, Монголын Улаан Загалмай Нийгэмлэг хамтран “Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн шүүхийн мэтгэлцээн”-ийг англи хэл дээр 2020 оны 11 сарын 30-ний өдрөөс 2020 оны 12 сарын 28 өдөр хүртэл амжилттай зохион байгууллаа.

        Тус тэмцээн нь 6 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд улсын хэмжээнд буюу нийслэлийн хэмжээнд эрх зүйч бэлтгэдэг хууль зүйн их, дээд сургуулиудын хороонд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөв. Уг тэмцээнд Дотоод Хэргийн Их Сургууль, Их Засаг Олон Улсын Их Сургууль, Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Сургууль, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль болон Шихихутуг Хууль Зүйн Дээд Сургууль зэрэг их дээд сургуулиудын 8 баг өрсөлдөж тэмцээний тэргүүн байранд Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Сургуулийн баг, дэд байранд Их Засаг Олон Улсын Их Сургуулийн баг тус тус шалгарлаа.

         Тэмцээний шүүгчээр Олон улсын улаан загалмайн хорооны Бээжин дэх төлөөлөгч Шин Яан, Чжунюань технологийн их сургуулийн хууль зүйн сургуулийн дэд профессор Ли Зунран, Монгол улсын их сургуулийн хууль зүйн сургуулийн профессор Д.Гангабаатар, дэд профессор М.Уянга, Нийслэлийн захиргааны хэргийн шүүгч Ц.Цогт, НҮБ-ын суурин зохицуулагчийн газрын үндэсний хүний эрхийн шинжээч Б.Болорсайхан, Хууль зүйн дотоод хэргийн яамны олон улсын гэрээ, хамтын ажиллагааны газрын мэргэжилтэн Х.Дөлгөөн, Хуульч А.Мандуул, монголын улаан загалмайн нийгэмлэгийн олон улсын хүмүүнлэгийн эрх зүй хариуцсан ажилтан А. Мандуул, Шангри-Ла Улаанбаатар зочид буудал ХХК-ийн дотоод хуулийн зөвлөх Б.Мягмардорж, ЭмДиЭс энд ХаанЛекс ХХН-ийн туслах хуульч Б.Итгэл болон Г.Энх-амгалан нар ажиллаа.