Мэдээ мэдээлэл

Хууль зүйн сургуулийн багш нар төрийн дээд одон медаль хүртэв.

2021 оны 02 сарын 26

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ой, Монголын үндэсний уламжлалт Цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын 2021 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 14 дүгээр зарлигаар МУИС-ийн  Хууль зүйн сургуулийн нэр бүхий багш, ажилтнууд төрийн дээд одон медалиар шагнагдсаныг МУИС-ийн захирал Б.Очирхуяг гардуулан өгч, сар шинийн баярын өмнө шагналаа гардан авсан багш нарт хүндэтгэл үзүүллээ.

Үүнд:

-МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Д.Баярсайхан багш "Гавьяат багш"

-МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн дэд профессор Ц.Давхарбаяр багш "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон"

-МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн багш, доктор Б.Гүнбилэг "Алтан гадас одон"

-МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн ахлах багш М.Мөнхбат "Алтан гадас одон"

-МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн дэд профессор Д.Янжинхорлоо багш "Алтан гадас одон"

-МУИС-ийн Хууль зүйн сургуулийн ахмад ажилтан Г.Уранчимэг "Алтан гадас одон"-оор тус тус шагнагдлаа.