Мэдээ мэдээлэл

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн баг "International humanitarian law moot 2021" тэмцээнд амжилттай оролцлоо.

2021 оны 04 сарын 06

Монгол улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн оюутны баг Ази номхон далайн бүсийн “Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн” 19 дэх удаагийн шүүхийн мэтгэлцээний тэмцээнд (international humanitarian law moot 2021) амжилттай оролцлоо.

Ази номхон далайн бүсийн 19 дэх удаагийн олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн шүүхийн мэтгэлцээний тэмцээнд 26 улсын их сургууль оролцож, цахим хэлбэрээр зохион байгуулагдлаа. Сингапурын Менежментийн их сургууль (Singapore Management University), Токиогийн Их Сургууль (University of Tokyo), Сиднейн Их Сургууль (The University of Sydney), Филиппиний үндэсний их сургууль, Хонконгийн Их Сургууль (The University of Hong Kong), Веллингтоны Их Сургууль (Victoria University of Wellington – The Herenga Waka) зэрэг олон улсад нэр хүндтэй их сургуулийн 26 баг, 70 гаруй оюутан энэхүү тэмцээнд оролцсон бөгөөд  МУИС-ийн ХЗС-ийн баг  5 дахь удаагаа уг тэмцээнд амжилттай оролцсон байна.

Тэмцээнд МУИС ХЗС-ийг төлөөлөн 5 дугаар курсын оюутан Ж.Бадмаараг (мэтгэлцэгч), 3 дугаар курсын оюутан Т.Лхагважаргал (мэтгэлцэгч), 4 дүгээр курсын оюутан Э.Золзаяа (судлаач) нар оролцож, дасгалжуулагчаар МУИС-ийн ХЗС-ийн профессор Д.Гангабаатар ажиллалаа. Үндэсний тэмцээнээс шалгарсан МУИС-ийн ХЗС-ийн баг олон улсын шүүхийн мэтгэлцээний тэмцээнд гадаадын хоёр их сургуулийн багтай мэтгэлцсэнээс нэгд нь ялалт байгуулж амжилттай оролцсон байна.