Мэдээ мэдээлэл

Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн байгуулах тухай

2021 оны 12 сарын 01

Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн байгуулах тухай

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нь МУИС-ийн Хууль зүйн сургуулийг түшиглэн Үндсэн уулийн эрх зүйн хүрээлэн байгуулах талаарх зарлиг гаргалаа.

Монгол Улсад Үндсэн хуульт ёс, Үндсэн хуульт байгууллыг бэхжүүлэх, төрт ёс, түүх соёл, хүний эрх, эрх чөлөө, ардчилсан ёс, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмыг бэхжүүлэх, үндсэн хуулийн эрх зүйн судалгааг дэмжих зорилгоор гаргасан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн байгуулах талаарх зарлигийг МУИС-ийн захирал, доктор Б.Очирхуяг, Санхүү төлөвлөлт, хариуцсан дэд захирал, доктор Ц.Болормаа, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, доктор Б.Амарсанаа нарт өнөөдөр гардуулан өгөв.

Хамгийн анх Монгол Улс 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Анхдугаар Үндсэн хуулиа баталж дэлхий нийтэд тусгар тогтнол, бүрэн эрхт байдлаа тунхаглан зарласан билээ. Хамгийн гол нь Анхдугаар Үндсэн хууль маань өөрийн орны онцлог хэв маягийг орчин үеийн эрх зүйн онол, судалгаа, туршлагад суурилан боловсруулснаараа онцлог бөгөөд Ази тивдээ тэргүүнд орох анхдагч бичмэл Үндсэн хууль болсон юм.