Мэдээ мэдээлэл

“ТӨВ БАНКНЫ БИЕ ДААСАН, ХАРААТ БУС БАЙДАЛ, ТҮҮНИЙ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО

2021 оны 12 сарын 23

МУИС-ийн Хууль зүйн сургууль нь Төв банктай хамтран “Төв банкны бие даасан, хараат бус байдал, түүний эрх зүйн зохицуулалт” сэдэвт улсын хэмжээний хурлыг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр зохион байгууллаа. Эрдэм шинжилгээний хуралд эрдэмтэн судлаачид “төв банкны бие даасан, хараат бус байдал, түүний эдийн засагт үзүүлэх нөлөөлөл, Монголбанкны хараат бус байдлыг дээшлүүлэхэд анхаарах асуудал, хууль, эрх зүйн орчныг төлөвшүүлэх талаархи” судалгаа, судалгаанд үндэслэн гаргасан санал, дүгнэлтийг танилцуулж, хэлэлцүүлэв.

Уг хэлэлцүүлэгт Улсын Их Хурал, Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, олон улсын санхүүгийн байгууллагууд, Монголын банкны холбоо, банк, Шүүхийн Ерөнхий зөвлөл, Монголын хуульчдын холбоо, Өмгөөлөгчдийн холбоо, Хууль зүйн үндэсний хүрээлэн, шүүх, прокурор, цагдаа, хууль зүйн болон эдийн засгийн их сургуулиуд болон олон нийтийн төлөөлөл оролцлоо.

Хамгийн гол нь судлаачид “Төв банкны үйл ажиллагааныхаа үндсэн зорилт болох үнийн түвшиний тогтвортой байдлыг хангах үндэслэл нь түүний бие даасан хараат бус байдлыг хангах явдал болохыг” онцоллоо.