Мэдээ мэдээлэл

“ЭРХ ЗҮЙ / NUM LAW REVIEW” ОНОЛ, ПРАКТИК, АРГА ЗҮЙН МЭРГЭЖЛИЙН СЭТГҮҮЛИЙН ТАНИЛЦУУЛГА - ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

2016 оны 08 сарын 29

“ЭРХ ЗҮЙ / NUM LAW REVIEW” ОНОЛ, ПРАКТИК, АРГА ЗҮЙН МЭРГЭЖЛИЙН СЭТГҮҮЛИЙН ТАНИЛЦУУЛГА - ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр МУИС-ийн Хууль зүйн сургуулиас “ЭРХ ЗҮЙ / NUM LAW REVIEW” онол, практик, арга зүйн мэргэжлийн сэтгүүлийн танилцуулга - хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа.

МУИС-ийн “ЭРХ ЗҮЙ” сэтгүүлийн анхны дугаар 2000 онд уншигчдын гарт хүрч байсан бол эдүгээ тус сэтгүүл нь нийт 34 дэх цувралаа 16 дахь жилдээ эрхлэн гаргаж байна.

Энэ хугацаанд тус сэтгүүлд нийт 580 гаруй өгүүлэл, илтгэл, эрдэм шинжилгээний шүүмж нийтлэгдсэн байна.

Уг танилцуулга-хэлэлцүүлэгт МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш нараас гадна бусад хууль зүйн салбарын эрдэмтэн, судлаач, албаны хүмүүс идэвхитэй оролцлоо.

Дашрамд дурдахад уг сэтгүүлийн шинэ дугааруудыг номын худалдаанаас авах боломжтойн дээр цаашид өөрийн бүтээлээ сэтгүүлийн нийтлэлд тавигдах шаардлагад нийцүүлж сэтгүүлийн ажлын албанд хүргүүлэх боломжтой юм.

Тус танилцуулгыг нээж “ЭРХ ЗҮЙ / NUM LAW REVIEW” сэтгүүлийн зөвлөлийн дарга, ерөнхий эрхлэгч, Хууль зүйн сургуулийн дэд захирал, Хууль зүйн ухааны доктор (Dr.Jur.), дэд профессор Г.Банзрагч үг хэлсэн бөгөөд тэрээр хүрэлцэн ирсэн зочдод хандан хэлсэн үгэндээ “Тус сэтгүүл 2016 оноос эхлэн шинэ өнгө төрх, шинэ сэтгүүлийн өөрийн удирдлагын байгууллага, стандарттайгаар ажиллаж эхэлсэнийг онцлон тэмдэглэсэн. Түүнчлэн “ЭРХ ЗҮЙ / NUM LAW REVIEW” цаашид онол, практик, арга зүйн мэргэжлийн сэтгүүлийн хувьд манай улсад агуулга, хэлбэрийн хувьд улам боловсронгуй болон олон улсын стандартад хүрэх зорилготой гэдгийг онцоллоо. Мөн тус сэтгүүлд нийтлэгдэх бүтээл Монголд анх удаагаа мэргэжлийн түвшинд урьдчилан хянагдан хэвлэгдэх сэтгүүл болохоор зорьж байна” гэлээ.

Хэлэлцүүлгийг нээж МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, эрдмийн зөвлөлийн дарга Хууль зүйн ухааны доктор (Ph.D), профессор Ж.Эрдэнэбулган уг арга хэмжээний нээлтийн үгэндээ “МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрдмийн зөвлөл 2015 оны 10 дугаар сард хуралдаж “ЭРХ ЗҮЙ” сэтгүүлийн уламжлал, шинэчлэлийг асуудлын авч хэлэлцсэн билээ. Энэхүү арга хурлын үр дүнд тус сэтгүүлийг шинэчлэх ажлын төлөвлөгөөг баталж үүний бодит илрэл болж “ХЗС-ийн захирлын 2016 оны А/57 дугаар тушаалаар тус сэтгүүлийг эрхлэн гаргах журмыг батлан гаргасан юм. Уг журмаар сэтгүүлийн удирдлага, зохион байгуулалт, сэтгүүлийн нэгж, алба болон сэтгүүлд нийтлэгдэх бүтээлийн стандартыг олон улсын жишигт нийцүүлэн баталж чадсан. Энэ үйл ажиллагаа нь цаашид уг сэтгүүлд нийтлэгдэх бүтээлийн агуулга, эрдэм шинжилгээний ач холбогдолыг улам бүр нэмэгдүүлнэ хэмээн итгэж байна” хэмээн онцлон тэмдэглэв.

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн профессор, Хууль зүйн ухааны доктор (Ph.D) Х.Сэлэнгэ тус арга хэмжээний үер “Их сургуулийн эрдэм шинжилгээ судалгааны ажлын үр дүн сэтгүүлээр нь илрэн гардаг болохыг” захин хэллээ.

Тус хэлэлцүүлэгт Хууль зүйн яамны Эрх зүйн шинэчлэлийн бодлогын газрын дарга хатагтай Т.Бат-Өлзий оролцож хэлсэн үгэндээ “Практикийн хувьд энэхүү сэтгүүлд нийтлэгдэх бүтээл нь хууль, тогтоомж боловсруулагчидад дан ганц танин мэдэхүйн түвшинд мэдлэг нэмээд зогсохгүй гарын авлага, хэрэглээ болох ёстойг гэдгийг” онцлон тэмдэглэв.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, Хууль зүйн ухааны доктор (Ph.D) Т.Мэндсайхан тус хэлэлцүүлэгт хандан хэлсэн үгэндээ “Энэхүү хэлэлцүүлэг цаг үеээ олсон, үр дүнтэй үйл ажиллагаа гэдгийг цохон тэмдэглээд уг сэтгүүлийг цаашид дан ганц академик хэрэглээнээс гадна практикийн хуульчдын хувьд гол хэрэглэгдэхүүн болох ёстой гэдгийг онцоллоо”.

МУИС-ийн төгсөлтийн дараах сургуулийн захирал Эдийн засгийн ухааны доктор (Ph.D) Б.Отгонтөгс уг хэлэлцүүлэгт хандан хэлсэн үгэндээ “Уг сэтгүүл нь МУИС-ийн том нүүр царай гэдгийг онцлоод МУИС-ийн төгсөлтийн дараах сургуульд суралцаж буй нийт магистрант, докторантуудын хувьд уг сэтгүүлд өөрийн судалгааны ажилаа нийтлүүлэх боломж олдож буйд баяртай буйгаа хэлж цаашид уг сэтгүүл дан ганц дотоодын төдийгүй олон улсын сэтгүүл болно гэдэгт итгэж байна” гэлээ.

Хэлэлцүүлэгт УИХ-ын Тамгын газрын хууль зүйн үйлчилгээ хариуцсан нарийн бичгийн дарга, Хууль зүйн ухааны доктор (Ph.D) П.Амаржаргал хандан хэлсэн үгэндээ “Өмнө уг сэтгүүлд гарч байсан хэд хэдэн дутагдалтай зүйлсийг засахыг сануулаад цаашид хууль тогтоох үйл ажиллагаанд уг сэтгүүлд дэх бүтээл, үүрэг өндөр болохыг онцлон тэмдэглэв”.