Мэдээ мэдээлэл

ХУУЛЬ ЗҮЙН УХААНЫ ДОКТОР, ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН Л.ХАШБАТЫН НЭРЭМЖИТ ОЛОН УЛСЫН ЭРХ ЗҮЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ИЛТГЭЛИЙН УРАЛДААНЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2022 оны 03 сарын 11

ХУУЛЬ ЗҮЙН УХААНЫ ДОКТОР, ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН Л.ХАШБАТЫН НЭРЭМЖИТ ОЛОН УЛСЫН ЭРХ ЗҮЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ИЛТГЭЛИЙН УРАЛДААНЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

 

Хууль зүйн ухааны доктор, Онц бөгөөд бүрэн эрхт элчин Лүдэвдоржийн Хашбат агсаны нэрэмжит олон улсын эрх зүйн уламжлалт эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааныг  Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль (ХЗС)-аас энэ жил “Пандемик ба Олон улсын эрх зүй” сэдвийн хүрээнд 2022 оны 03 дүгээр сарын 05- ны өдөр амжилттай зохион байгууллаа. Тус уралдааныг нээж ХЗС-ийн захирал, доктор, профессор Б.Амарсанаа, Л.Хашбат агсаны дүү Л.Сайнбилэг нар тус тус үг хэлэв.

Уралдааны эцсийн шатанд шалгарсан 10 илтгэлийг хэлэлцүүлснээс нэгдүгээр байранд ОУЭЗ-н хөтөлбөрийн оюутан Ү.Нандин  Ч.Номин-Эрдэнэ нарын “Цар тахал ба Олон улсын эрх зүй дэх улсын хариуцлагын талаархи асуудал /Цар тахалтай холбогдуулан олон улсын эрх зүйн хүрээнд Хятад улсад хариуцлага хүлээлгэх боломж бий эсэх/”; хоёрдугаар байранд ОУЭЗ-н хөтөлбөрийн оюутан Г.Батзундуй, Ц.Лхагва-Эрдэнэ нарын “Ковид-19 цар тахлын үеийн гадаадад буй иргэдийн эрх, түүний дотор эх орондоо эргэн ирэх эрхийн хязгаарлалт”; гуравдугаар байранд ОУЭЗ-н хөтөлбөрийн оюутан Б.Ариунзаяагийн “Коронавируст цар тахал ба форс мажортой холбогдуулан ЮНИДРОЙТ-ын Олон улсын арилжааны гэрээний зарчмуудыг хэрэглэх асуудал” илтгэл тус тус шалгарлаа.

Уралдааны шүүгчээр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн ХЭЗТ-ийн дэд профессор Т.Мэндсайхан, Гадаад хэргийн яамны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын зөвлөх Г.Анхбаяр, Хууль зүй, дотоод хэргийн яамны Олон улсын гэрээ, хамтын ажиллагааны газрын ахлах мэргэжилтэн Н.Мөнхтуяа нар ажиллав.

            1, 2, 3 дугаар байранд шалгарсан оюутнуудад Л.Хашбат агсны гэр бүлээс мөнгөн урамшуулал, ХЗС-аас өргөмжлөл, дурсгалын зүйл гардуулснаас гадна тэмцээнд оролцсон бүх оюутанд ХЗС-ийн сургуулийн багш нар, уралдааны шүүгчдээс хандивласан мэргэжлийн ном, сурах бичиг, англи хэлний толь бичиг дурсгав.

 

Уралдааны зурагууд:

Хурлын нээлт: ХЗС-ийн захирал Док. Проф. Б.Амарсанаа         

Л.Хашбатын гэр бүлийн төлөөлөл: Л.Сайнбилэг

Оролцогчид                                                  

Зохион байгуулагч, шүүгч нар

            Шагналт байрын оюутнууд

            Шагнал