Мэдээ мэдээлэл

Наваанпэрэнлэйн Жанцанд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хүндэт доктор цол олгов

2022 оны 04 сарын 21

Наваанпэрэнлэйн Жанцанд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хүндэт доктор цол олгов

      МУИС-ийн 1972 оны төгсөгч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Монголын Шинжлэх Ухааны Үндэсний Академийн академич, гавьяат хуульч, хууль зүйн ухааны доктор Наваанпэрэнлэйн Жанцанд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Эрдмийн зөвлөлийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн тогтоолоор МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хүндэт доктор цол олгов. 

 

 

 

    Уг Хүндэт доктор цол олгох ёслолын арга хэмжээнд МУИС-ийн захирал Б.Очирхуяг, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал Б.Амарсанаа, Монгол Улсын Төрийн соёрхолт, МУИС-ийн Эмерит профессор, Япон Улсын Нагояагийн Их Сургуулийн Хүндэт доктор,академич С.Нарангэрэл нар нээлтийн үг хэлж, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, тэнхимийн эрхлэгч, Зөвлөх профессор, Гэрээт профессор, профессор, судлаачид болоод Хууль зүйн сургуулийн оюутнууд идэвхтэйгээр оролцлоо.

 

     

 

    Мөн МУИС-ийн 80-н жилийн ойд зориулан “Үндсэн хууль бүтсэн түүх, Үндсэн хуулийн үзэл баримтлал” сэдэвт хүндэтгэлийн лекц уншсан болно. Н.Жанцан нь 1948 онд Сүхбаатар аймгийн Асгат суманд төрж, Сүхбаатар аймгийн 10-н жилийн дунд сургууль, 1968-1970 онд Цэргийн нэгдсэн дээд сургууль, 1970-1972 онд Монгол Улсын Их Сургуулийн хуульч мэргэжлээр төгсөж, 1981 онд Зөвлөл Холбоот Улсад аспирантурт суралцахдаа Хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан.