Зар мэдээ

21 ДЭХ УДААГИЙН ОЛОН УЛСЫН АРИЛЖААНЫ АРБИТР, ХЭЛЭЛЦЭЭРИЙН ТЭМЦЭЭН (INTERCOLLEGIATE NEGOTIATION COMPETITION)-ИЙ ЯПОН ХЭЛ ДЭЭРХ БАГИЙН ГИШҮҮДИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ НЭМЭЛТ БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА.

2022 оны 04 сарын 22

21 ДЭХ УДААГИЙН ОЛОН УЛСЫН АРИЛЖААНЫ АРБИТР, ХЭЛЭЛЦЭЭРИЙН ТЭМЦЭЭН (INTERCOLLEGIATE NEGOTIATION COMPETITION)-ИЙ ЯПОН ХЭЛ ДЭЭРХ БАГИЙН ГИШҮҮДИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ НЭМЭЛТ БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА

2002 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж буй “Олон улсын арилжааны арбитр, хэлэлцээрийн тэмцээн” (Intercollegiate Negotiation Competition) энэ жил 11 дүгээр сарын 19, 20-ны өдрүүдэд 21 дэх удаагаа зохион байгуулагдахаар төлөвлөгдөөд байна. МУИС-ийн Хууль зүйн сургуулийн баг 2017 оноос эхлэн тус тэмцээнд тогтмол амжилттай оролцож байгаа билээ.

Тэмцээн нь арилжааны чиглэлээр арбитрын хуралдаанд маргааны талуудыг төлөөлөх болон үр ашигтай хэлэлцээр хийхэд олон улсад өрсөлдөхүйц өндөр ур чадвар бүхий эрх зүйн мэргэжилтэн бэлтгэх зорилготой. Тэмцээний шүүгчдээр Японы болон олон улсын Барын холбооны гишүүн хуульч, өмгөөлөгчид, олон улсад нэр хүнд бүхий их сургуулийн профессорууд, томоохон компаниудын удирдах албан тушаалтнуудын төлөөлөл ажилладаг. Тэмцээн нь арбитрын хуралдаан (arbitration) болон хэлэлцээр (negotiation) гэсэн хоёр хэсэгтэйгээр явагддаг. Арбитрын хуралдааны хэсэгт өмнө өгөгдсөн маргааны үйл баримт, түүнд холбогдох талуудын хооронд байгуулагдсан гэрээ, бусад нотлох баримт болон Олон улсын арилжааны гэрээний тухай UNIDROIT-ын зарчмыг ашиглан нэхэмжлэгч, хариуцагч талын өмгөөлөгчдийг төлөөлөн мэтгэлцэх бол хэлэлцээний хэсэгт компанийн эрх бүхий албан тушаалтны дүрээр хэлцэл хийж өрсөлддөг.

Энэ хүрээнд МУИС-ийн ХЗС-ийг төлөөлж япон хэлээр оролцох багийн гишүүдийг нэмэлтээр бүртгэж байна.

Бүртгэл: Тэмцээний шалгаруулалтад оролцохыг хүссэн оюутнууд enkhtaivan.l@num.edu.mn  хаяг руу 2022 оны 4 дүгээр сарын 27-ны дотор овог нэр, анги, товч танилцуулга (CV), имэйл хаяг, утасны дугаараа явуулна уу.

Сонгон шалгаруулалтыг бичгийн болон ярилцлагын хэлбэрээр явуулах ба хугацааг бүртгэл дууссаны дараа мэдэгдэнэ.

МУИС-ИЙН ХЗС – ХУВИЙН ЭРХ ЗҮЙН ТЭНХИМ