Мэдээ мэдээлэл

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах эрх зүйн зарим асуудал сэдэвт хоёр дахь удаагийн эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгууллаа

2022 оны 04 сарын 22

       МУИС Хууль зүйн сургууль 2019 онд Хэрэглэгчийн эрхийг хамгаалах эрх зүйн тулгамдсан асуудал сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгуулж байсан бөгөөд энэ удаад сургуулийн 80 жилийн ойг тохиолдуулан Хэрэглэгчийн эрхийг хамгаалах эрх зүйн зарим асуудал сэдэвт хоёрдахь удаагийн эрдэм шинжилгээний хурлыг 2022 оны 04-р сарын 21-ний өдөр амжилттай зохион байгууллаа. 

      Тус хуралд ШӨХТГ-ын орон тооны бус гишүүн, улсын байцаагчид, хуульч, өмгөөлөгч, судлаач, хууль зүйн сургуулийн оюутнууд өргөнөөр хамрагдан оролцсон бөгөөд тус сургуулийн хувийн эрх зүйн тэнхимийн багш, өмгөөлөгч, судлаачид нийт зургаан илтгэлийг хэлэлцүүллээ.  

Хэлэлцүүлгийн дараалал

Image preview