Мэдээ мэдээлэл

“Хуульчийн Про Боно өдөр 2022” буюу иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх үйл ажиллагаа Сүхбаатарын талбайд зохион байгуулагдлаа.

2022 оны 05 сарын 01

“Хуульчийн Про Боно өдөр 2022”

“Хуульчийн Про Боно өдөр 2022” буюу иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх үйл ажиллагаа 5 дугаар сарын 1-ний өдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулагдлаа.

Уг өдөрлөгт Монголын Хуульчдын Холбоо, НЗДТГ, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Практик сургалтын төв, Монголын Өмгөөлөгчдийн Холбоо, Шүүхийн Ерөнхий Зөвлөл зэрэг олон байгууллагууд хамтран оролцлоо.

Тус өдөрлөгөөр Практик сургалтын төвийн Клиникч оюутнууд хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл, туслалцаа хүссэн нийт 50 гаруй иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө өгч ажиллалаа.

Өдөрлөгт “Хууль зүйн клиник” хичээлийг сонгон судалдаг Эрүү, Иргэн, Захиргааны салбарын төлөөлөл болсон нийт 12 оюутан сайн дурын үндсэн дээр хамрагдаж өөрсдийн мэдлэг, туршлагыг бусадтай хуваалцлаа.