Мэдээ мэдээлэл

"MOCK-TRIAL 2022" тэмцээнийг Беркли төв болон Практик сургалтын төв хамтран амжилттай зохион байгууллаа.

2022 оны 05 сарын 14

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутнуудын онолын мэдлэг, хууль хэрэглэх дадал, мэтгэлцэх чадварыг сорих, практик сургалтын үр нөлөөг дээшлүүлэх зорилго бүхий шүүхийн мэтгэлцээний "MOCK-TRIAL 2022" тэмцээнийг Беркли төв болон Практик сургалтын төв хамтран 2022 оны 05 дугаар сарын 14-ний өдөр амжилттай зохион байгууллаа.

Тус тэмцээний шүүгчээр эрүү, иргэн, захиргааны хэргийн шүүхийн шүүгчид болон МУИС-Хууль зүйн сургуулийн багш нар ажилласан бөгөөд Хүндэт шүүгчээр Практик сургалтын төвийн анхны эрхлэгч, ахмад багш Н.Туяа оролцлоо.

Тэмцээнд нийт 12 баг өрсөлдсөнөөс

1-р байр "Venus"

2-р байр "Justice"

3-р байр "А" баг тус тус байр эзэллээ.

"Mock-Trial 2022" тэмцээнийг шүүсэн эрхэм шүүгч, эрдэмтэн багш нар болон тэмцээнд оролцсон бүх багууд, зохион байгуулалтын ажлын хэсэгт ажилласан оюутнууддаа гүнээ талархал илэрхийлье.