Мэдээ мэдээлэл

Төгсөх болзол хангасан магиструудын бүрдүүлэх материал

2022 оны 05 сарын 23

Төгсөх болзол хангасан магиструудын бүрдүүлэх материал

Мэргэжлийн магиструуд: Мэргэжлийн дадлага болон энэ улиралд судалж байгаа хичээлийг амжилттай судалж дүн нь СИСИ системд орсон тохиолдолд 05-р сарын 31-ний дотор

Судалгааны магиструуд: Жинхэнэ хамгаалалтанд тэнцсэн тохиолдолд 06-р сарын 03-ны дотор дараах материалыг бүрдүүлнэ.

Үүнд:

  1. Төрийн албан хаагчийн анкет /заавал А3 хэлбэртэй байх/
  2. Өмнөх боловсрол буюу бакалаврын дипломын дугаар /дугаартай 1 нүүрний зураг/
  3. Диплом, энгэрийн тэмдэг, хавтасны үнэ болох 44800 төгрөг /энгэрийн тэмдэг авахгүй тохиолдолд 31950 төгрөг/ банканд тушаасан баримт /интернэт банкаар шилжүүлж болохгүй/ Банк: Голомт, Дансны дугаар: 1102927741 Дансны нэр: МУИС төвлөрсөн сан Гүйлгээний утга: Оюутны ID, нэр, утасны дугаар
  4. Судалгааны магиструуд дараах журмын дагуу магистрын ажлаа номын санд хүлээлгэж өгсөн байх https://www.num.edu.mn/filesnum/juram/NUM_magistr_doctor_sudalgaanii_ajliin_urdun_juram.pdf

Анхаарах зүйл:

  • Өмнөх боловсрол буюу бакалаврын дипломын дугаар зэрэг мэдээллийг shurenchimeg@num.edu.mn мэйл хаягаар явуулах
  • ТАХ анкет болон дипломын үнэ тушаасан баримтыг Сургалтын албаны 207 тоот өрөөнд авч ирж өгөхдөө урьдчилсан байдлаар хэвлэсэн дипломын хавсралт дээр гарын үсэг зурах

Хөтөлбөрийн биелэлт хариуцсан мэргэжилтэн 2022 оны 05-р сарын 23