Зар мэдээ

"ОЛОН УЛСЫН ЭРХ ЗҮЙ" ХӨТӨЛБӨРИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

2022 оны 05 сарын 26

"ОЛОН УЛСЫН ЭРХ ЗҮЙ" ХӨТӨЛБӨРИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ.

МУИС-ийн ХЗС-ийн Олон улсын эрх зүйн хөтөлбөр нь 1998 оноос хойш хэрэгжиж байгаа хууль зүйн сургуулийн гол хөтөлбөрүүдийн нэг бөгөөд чадварлаг мэргэжилтэн бэлтгэсээр ирсэн.  Улам бүр харилцан хамааралтай болж буй өнөөгийн дэлхий ертөнцөд олон улсын эрх зүйн сайн мэдлэгтэй үндэсний боловсон хүчин бэлтгэх нь манай улсын хууль зүйн боловсролын нэг үндсэн зорилго болсон билээ.

Элсэлтийн шалгаруулалтад оролцохыг хүссэн эрх зүйн 2 дугаар түвшнийг энэ хавар дүүргэж буй оюутнууд enkhtaivan.l@num.edu.mn хаяг руу 2022 оны 5 дугаар сарын 31-ны дотор овог нэр, сиси дугаар, имэйл хаяг, утасны дугаараа явуулна уу.

Сонгон шалгаруулалтыг бичгийн (англи хэлний) болон ярилцлагын хэлбэрээр явуулна. Бичгийн 6 дугаар сарын 2-ны өдөр зохион байгуулна. Ярилцлагыг бичгийн шалгалтын дараа авна.

 

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛЬ