Мэдээ мэдээлэл

МУИС-ийн Хууль зүйн сургууль болон Монголын Хуульчдын Холбоо Хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа

2022 оны 06 сарын 15

МУИС-ийн Хууль зүйн сургууль болон Монголын Хуульчдын Холбоо 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр  Хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа.

        Уг санамж бичигт МУИС-ийн ХЗС-ийн захирал, доктор, профессор Б.Амарсанаа Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Өнөмөнх нар гарын үсэг зурсан бөгөөд санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Б.Эрдэнэбадрах, Тамгын газрын дэд дарга Ш.Жолбарс, Хууль зүйн шинжлэх ухаан, боловсролын хөгжлийг дэмжих хорооны тэргүүн, доктор Ц.Мөнхбат, Захиргааны эрх зүйн хорооны тэргүүн, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ, Хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүн, доктор Б.Гүнбилэг, МУИС-ийн ХЗС-ийн Практик сургалтын төвийн эрхлэгч, доктор, дэд профессор С.Болормаа нар оролцлоо.

        Санамж бичгийн хүрээнд талууд хууль тогтоомжийн төсөл, санал боловсруулахад хамтарсан судалгаа хийх, хуулийн хэрэгжилтэд мониторинг, үнэлгээ хийх, эрдэм шинжилгээ, онол-практикийн хурал, хэлэлцүүлэг, семинарыг зохион байгуулах, эрдэм шинжилгээ, онол, практикийн бүтээл туурвих, хуульчдыг тодорхой эрх зүйн чиглэлээр мэргэшүүлэх зорилго бүхийи төсөл хэрэгжүүлж, сургалт хамтран зохион байгуулах зэрэг олон ажлыг хамтран хэрэгжүүлэхээр болов.