Мэдээ мэдээлэл

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлт

2022 оны 09 сарын 01

Монгол Улсын анхны ууган сургууль болох Монгол Улсын Их Сургууль үүсгэн байгуулагдсаны 80 жилийн ойн баяр дээр 2022-2023 оны хичээлийн жилийн нээлт тохиож байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Барилгын шав тавих ёслолын арга хэмжээ болж өндөрлөлөө.

БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор 1957 онд Хууль зүйн их дээд сургууль байгуулах талаар тогтоол гарч, 1960 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Нийгмийн ухааны факультетын дэргэд анхныхаа хичээлийг орж байсан түүхтэй. Улмаар 1970-аад онд хуулийн салбар өргөжин тэлж, 1993 онд Хууль зүйн факультетыг байгуулж, түүнээс хойш МУИС-ийн Хууль зүйн сургуулийн байр нь МУИС-ийн 3Б байр болсон түүхтэй. Олон жилийн хугацаанд энэхүү эрдмийн өргөөгөөс Монгол Улсын төрийн дээд албан тушаалтнаас эхлээд олон олон эрдэмтэн судлаач, нийгмийн зүтгэлтнийг бэлтгэгдэж гарч ирсэн. Иймд МУИС-ийн Хууль зүйн сургууль нь Монгол Улсын хөгжил дэвшилд багагүй хувь нэмрийг оруулснаар барахгүй онцгой байр суурь эзэлж байгааг харж болно.

Иймээс тус сургуулийн эрдмийн их үр өгөөжийг нэмэгдүүлэх, багш, ажилтны ажиллах орчныг сайжруулах, оюутан суралцагчдын боловсрох нөхцөлийг хангах зорилгоор орчин үеийн шийдэлд нийцсэн МУИС-ийн Хууль зүйн сургуулийн шинэ барилга төлөвлөгдөж, уг барилгын нээлтийн үйл ажиллагаанд МУИС-ийн захирал, дэд захирлууд болон хэлтэс, төвүүдийн дарга, Хууль зүйн сургуулийн үе үеийн профессор, багш, ажилчид оролцсоноос гадна Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ирж нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо. Тэр бээр, уг барилгын ажил нь МУИС-ийн Хууль зүйн сургууль, бүр цаашлаад Монгол Улсын боловсрол, шинжлэх ухааны салбарт ихээхэн хувь нэмрийг оруулна гэдэгт итгэж байгаагаа дурдсан