Зар мэдээ

ХИЧЭЭЛ СОНГОЛТ, БАТАЛГААЖУУЛАЛТ ХИЙХ ТУХАЙ

2022 оны 09 сарын 22

2022-2023 оны хичээлийн жилийн намрын улирлын магистр, докторын хөтөлбөрөөр суралцагчдын хичээл сонголт, баталгаажуулалт 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 10.00 цагаас 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 17.30 цагийн хооронд явагдана. 2022-2023 оны хичээлийн жилийн намрын улирлын бакалаврын эчнээ хөтөлбөрөөр суралцагчдын хичээл сонголт, баталгаажуулалт 2022 оны 9 сарын 26-ны өдрийн 10:00 цагаас 2022 оны 9 сарын 28-ны өдрийн 17:30 цагийн хооронд явагдана. Хувийн суралцах төлөвлөгөө зохиогоогүй, суралцах төлөвлөгөөг шинэчлэх суралцагчдад 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 10.00 цагаас хойш баталгаажуулалтын хугацаанд хувийн суралцах төлөвлөгөөгөө шинэчлэн зохиох эрх нээгдэнэ. Сонгосон хичээлийн багц цагийн төлбөрийг 24 цагийн дотор цахим хэлбэрээр төлж баталгаажуулна. Суралцагч баталгаажуулсан хичээлээ баталгаажуулалтын хугацаанд өөрөө цуцалж болно. Хичээлийн суудал дүүрсэн тохиолдолд тухайн хичээл суудал гарсан (бусад суралцагч хичээл цуцлах) үед хүлээлгийн жагсаалтад орсон дарааллын дагуу системээс хуваарь сонголт хийгдэх бөгөөд суралцагч тухайн хичээлийн төлбөрийг 24 цагийн дотор цахим хэлбэрээр төлж баталгаажуулна. Хэрвээ 24 цагийн дотор төлбөр төлж баталгаажуулаагүй тохиолдолд автоматаар цуцлагдаж, хүлээлгийн жагсаалтад байгаа дараагийн суралцагчид боломж олгоно. Шинэчлэгдсэн хичээл баталгаажуулалт хийх модулийн заавартай дараах холбоосоор орж танилцана уу.

SISI_Hicheel_Batalgaajuulalt_zaavar.pdf (num.edu.mn)