Мэдээ мэдээлэл

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын эрхэм хуульчид айлчиллаа

2022 оны 09 сарын 23

Монгол Улс дахь Азийн сан 2018 оны 10 дугаар сараас 2022 оны 09 дүгээр сар хүртэлх хугацаанд “Залуу хуульчдыг чадавхжуулах замаар Монгол Улсын шүүх эрх мэдлийн тогтолцоог бэхжүүлэх нь” сэдэвт төслийг хэрэгжүүүлж эхэлсэн билээ.

Уг төсөл нь Монгол Улсын эрх зүйт төрийг бэхжүүлж, ардчилал, эдийн засгийн өсөлтийг дэмжиж, хууль тогтомжийн хурдацтай шинэчлэлийг мэдэрч, нийгмийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн ажиллах чадвартай шүүгч, прокурор, хуульчдыг бэлтгэхэд орших бөгөөд тус хүрээнд МУИС-ийн Хууль зүйн сургууль дээр айлчилж, уг байгууллагын үйл ажиллагаа нь хэрхэн явагддаг, ямар бүтэц тогтолцоотой, залуу үеэ хэрхэн бэлддэг,  оюутнуудад ямар арга барилаар хичээлээ ордог зэрэг асуудлуудтай танилцаж МУИС-ийн Хууль зүйн сургуулийн шүүхийн мэтгэлцээний танхим, эрх зүйн туслалцааны төв, МУИС-ийн дугуй танхим, МУИС-ийн харьяа Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгээр зочиллоо.

Тус уулзалтад МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, доктор, профессор Б.Амарсанаа, Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор, дэд профессор М.Уянга, Нийтийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Ж.Эрхэсхулан, Хувийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Б.Улаанбаатар, Практик сургалтын төвийн эрхлэгч, доктор, дэд профессор С.Болормаа нар оролцсон бол Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Улсын талаас

  1. Хууль зүйн яамны Олон улсын хамтын ажиллагааны газрын ерөнхий захирал Khamphone Sipaseuth
  2. Хууль зүйн яамны Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн  ерөнхий захирал Bounta S. Phabmixay
  3. Ардын дээд прокурорын ажлын албаны захирал Mr. Phoudthavong Boualapha
  4. Ардын дээд прокурорын ажлын албаны Судалгаа, сургалтын хүрээлэн Орлогч Ерөнхий захирал Xaysana Rajvong
  5. Ардын дээд шүүхийн ажлын алба хэлтсийн дарга Pangkham Khempontep
  6. Ардын дээд шүүхийн Судалгаа, сургалтын хүрээлэнгийн хэлтсийн дарга Sonesavanh Sayakone
  7. Ардын дээд шүүхийн эрүүгийн танхимын шүүгч Monekham Phanyanouvong
  8. Ардын дээд шүүхийн Иргэний танхим шүүгчийн туслах Vatthana Keomanyvong
  9. Лаосын хуульчдын холбооны хууль зүйн туслалцааны газар Лаосын хуульчдын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ms. LamNgeun Khatsavang
  10. Лаосын хуульчдын холбооны мэргэшүүлэх сургалтын газар Лаосын хуульчдын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Mr. Saisamone Sioudomphanh оролцлоо.
  11. Лаос дахь Азийн сангийн хууль зүйн туслалцааг дэмжих хөтөлбөр хөтөлбөрийн менежер Sophia Cason
  12. Лаос дахь Азийн сангийн Хууль зүйн туслалцааг дэмжих хөтөлбөр төрийн байгууллагатай харилцах болон сургалтын ахлах менежер Vadsana Sinthavong
  13. Орчуулагч Dethsada Soukhaseum нар оролцлоо.

Уг айлчлал нь Монгол Улс болон Бүгд Найрамдах Лаос Улсын эв найрамдалт харилцааны илэрхийлэл болсон болов уу.