Мэдээ мэдээлэл

МУИС 80-Эрүүл мэндийн гүйлт

2022 оны 09 сарын 25

МУИС-ийн 80 жилийн ойн баярыг тохиолдуулан гүйлтийн спортоор дамжуулан нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх, гүйлтээр хичээллэгч сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, бие бялдрын болон оюун санааны өв тэгш хүмүүжил хүмүүжүүлэх зорилгын хүрээнд МУИС-иас “МУИС 80- Эрүүл мэндийн гүйлт” арга хэмжээг МУИС-ийн бүрэлдэхүүн сургууль, төв, хэлтэс, бие даасан нэгжүүдийн хүрээнд зохион байгууллаа.

МУИС-ийн Хууль зүйн сургууль нь МУИС- ийн бүрэлдэхүүн сургууль болохынхоо хувьд тус арга хэмжээнд нийт хамт олноороо амжилттай оролцлоо. Тодруулбал, тус арга хэмжээнд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, Эрдэмтэн нарийн бичгийн дарга, тэнхим болон төвийн эрхлэгч нар, 25 багш, 10 ажилтан оролцсон бөгөөд бүгд бариандаа орсныг дуулгахад таатай байна.