Мэдээ мэдээлэл

Монгол Улсын гэрэлт ирээдүй, хөгжил та бүхний хүчээр

2022 оны 09 сарын 27

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн харьяа Солонгосын эрх зүйн төв нь Күүкминий их сургуулийн доктор И Мён Сүгээр “Монгол Улсын гэрэлт ирээдүй, хөгжил та бүхний хүчээр” сэдэвт илтгэлийг МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутнуудад урам зориг өгөх зорилгоор хэлэлцүүллээ.

Тус илтгэлд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, доктор, профессор Б.Амарсанаа нээлтийн үг хэлж, уг илтгэл нь оюутан залууст урам зориг өгнө гэдэгт итгэж байгаагаа илэрхийлж, Бүгд Найрамдах Солонгос Улсын Күүкминий их сургуулийн багш, Солонгосын эрх зүйн боловсролын төвийн эрхлэгч, туслах ажилтан нар оролцлоо. Мөн МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутнууд идэвхтэй хамрагдсан нь үнэхээр Монгол Улсын ирээдүй гэрэлтэй байгааг илэрхийлж байна.