Зар мэдээ

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖЛЫН БАГЦ ЦАГАА ТООЦУУЛАХ ХЗС-ИЙН МАГИСТРАНТ, ДОКТОРАНТЫН АНХААРАЛД

2022 оны 10 сарын 31

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖЛЫН БАГЦ ЦАГАА ТООЦУУЛАХ ХЗС-ИЙН МАГИСТРАНТ, ДОКТОРАНТЫН АНХААРАЛД!

2022 оны 10 дугаар сарын 28 1. 2022-2023 оны хичээлийн жилийн өвлийн улиралд төгсөх төлөвлөгөөтэй байгаа ХЗС-ийн магистрант, докторант “МУИС-ийн магистрант, докторантын Эрдэм шинжилгээ, дадлагын ажлын багц цаг тооцуулах тухай түр журамд” заасны дагуу тооцуулах гэж байгаа эрдэм шинжилгээний ажлаа Захирлын туслах М.Нямжаргал-д 2022 оны 11 дүгээр сарын 10-ний өдрийн дотор хүлээлгэж өгнө үү. 2. Багц тооцуулах хүсэлтэй байгаа эрдэм шинжилгээний ажлаа хүлээлгэн өгөхдөө дараах материалыг бүрдүүлж өгнө: v Багц тооцуулах хүсэлтэй байгаа эрдэм шинжилгээний ажил, бүтээлийн жагсаалт, өргөдөл (Холбоо барих утас, имэйл) v Эрдэм шинжилгээний багц цуглуулсан тухай удирдагчийн тодорхойлолт v Эрдэм шинжилгээний ажил, бүтээлийн эх баримт бичгийг, хуулбарын хамт (Жишээ нь эрдэм шинжилгээний хурлын урилга, хөтөлбөр, илтгэлийн эмхэтгэл, эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлсэн сэтгүүл, судалгааны ажлын гэрээ, үр дүн болон ном, монограф, эрдэм шинжилгээний семинарт оролцсон бол хурлын тэмдэглэл, протокол) v Зарим ажлаа өмнө нь тооцуулсан бол холбогдох эрдэм шинжилгээний багцаа тооцуулсан талаар комиссын хурлын тэмдэглэл, шийдвэр 3. Эрдэм шинжилгээний багц цаг тооцох комисс товлосон өдөр (2022.11.10-11.17-ны хооронд) хуралдаж, шийдвэр гаргана. Комисс шаардлагатай гэж үзвэл, хүсэлт гаргасан магистрант, докторанттай холбогдож, тодруулга авна. ХЗС-ийн Эрдэм шинжилгээний багц цаг тооцох комисс