Зар мэдээ

Penn State Law-ийн LL.М хөтөлбөр, тэтгэлгийн тухай онлайн уулзалтын зар

2022 оны 11 сарын 04

 

АНУ-ын Пенсильвани мужийн их сургууль (Penn State Law) болон МУИС-ийн Хууль  зүйн сургуулийн байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу Пенн Стэйт Хуулийн сургуулийн хууль зүйн магистрын хөтөлбөрт МУИС-ийн Хууль зүйн сургуулийн төгсөгчдийг жил бүр тэтгэлэгтэйгээр суралцуулж ирсэн. 

2022-2023 оны хичээлийн жилд Пенн Стэйт Хуулийн Сургуулийн магистрын хөтөлбөрт хэрхэн элсэх, өргөдөл гаргах болон тэтгэлгийн талаарх мэдээллийг Пэнн Стэйт Хуулийн сургуулийн гадаад харилцаа хариуцсан дэд захирал, ноён Стивен Барнес болон түүний ажлын албанаас онлайнаар зохион байгуулах гэж байна. 

            Хэзээ: 2022.11.08 (Мягмар)-ны 20:00 цагт (08:00 а.m. New York Time Zone) 

            Хаана: Zoom платформоор онлайнаар зохион байгуулагдана.

Тус уулзалтад МУИС-ийн Хууль зүйн сургуулийн төгсөгчид болон одоо суралцаж буй суралцагчид оролцох боломжтой ба оролцохыг хүсвэл 2022.11.08-ны өдрийн 16:00 цаг хүртэл доорх линкээр бүртгүүлнэ үү. 

https://forms.office.com/Pages/ResponsePage.aspx?id=QzrBnzwtJ0eRb2237TN7nxBbsCCL8TVGtPFbt02ikOhUNlY5OVFFTUU1WVBTWkY5S1Q4NVlWN1hHRS4u

Уулзалтын талаар тодруулах зүйл байвал d.bulgan@num.edu.mn и-мэйлээр хандана уу. 

 

МУИС-ИЙН ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛИЙН ЗАХИРГАА