Мэдээ мэдээлэл

Манахан М.П.Ситомпул МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутнуудад лекц уншлаа

2022 оны 11 сарын 30

Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн урилгаар Бүгд Найрамдах Индонез Улсын Үндсэн хуулийн шүүхийн шүүгч, хууль зүйн ухааны доктор Манахан М.П.Ситомпул Монгол Улсад 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр айлчиллаа. Уг айлчлалын хүрээнд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, доктор, профессор Б.Амарсанаа, МУИС-ийн харьяа Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгийн захирал, доктор, профессор О.Мөнхсайхан нар, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн ахлах багш, доктор Б.Гүнбилэг нар Манахан М.П.Ситомпулыг хүлээн авч уулзлаа. 11 цагаас Манахан М.П.Ситомпул МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутнуудад “Иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон эрхийг хамгаалахад Бүгд Найрамдах Индонез Улсын Үндсэн хуулийн шүүхийн үүрэг” сэдвийн хүрээнд лекц уншлаа. Тус арга хэмжээнд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн 60 гаруй оюутнууд идэвхтэй хамрагдаж, оюутнууд сонирхсон асуултаа асуух зэрэг байдлаар амжилттай зохион байгуулагдлаа.

Манахан М.П.Ситомпулын талаар товч танилцуулбал, Бүгд Найрамдах Индонез Улсын Медан хотын дүүргийн шүүгчийн албан тушаалд 1984 оноос томилогдсноос хойш 1986 онд Кабанжахэ хотын дүүргийн шүүхийн шүүгч, 1992 онд Стабат хотын дүүргийн шүүхийн шүүгч, 1998 онд Бинжай хотын дүүргийн шүүхийн шүүгч, 1999 онд Сималунгун хотын дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгчийн орлогч, 2000 онд Сималунгун хотын дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгч, 2007 онд Чилакап хотын дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгч, 2009 онд Манадо хотын дээд шүүхийн шүүгч, 2014 онд Бангка Белитунг арлын дээд Бүгд Найрамдах Индонез Улсын Үндсэн хуулийн шүүхийн шүүгчээр өдийг хүртэл Бүгд Найрамдах Индонез Улсын Үндсэн хуулийн шүүхийн шүүгчээр ажиллаж байгаагаас гадна Манадо хотын Улсын Их Сургууль, Панка Будигийн их сургууль, Дарма Агунг их сургууль, Хойд Суматрагийн их сургуулиудад тус тус төр, захиргааны чиглэлээр лекц уншдаг.