Зар мэдээ

Оюутнуудын анхааралд

2022 оны 12 сарын 12

Оюутнуудын анхааралд

Монгол Улс болон Япон Улс хооронд дипломат харилцаа тогтоосны  50 жилийн ойн хүрээнд 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 14:00-16:00 цагт “Монгол Улс ба Япон Улсад хууль дээдлэх ёсыг төлөвшүүлэх, хөгжүүлэх нь” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болох гэж байгаа бөгөөд уг эрдэм шинжилгээний хуралд дараах нэр дурдсан эрдэмтэн судлаачид илтгэл хэлэлцүүлнэ. Үүнд:

  1. Өмгөөлөгч, шүүгч асан Инаба Казуто,
  2. МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, доктор, профессор Б.Амарсанаа,
  3. Хуульч, Японы Өмгөөлөгчдийн холбооны Олон улсын хамтын ажиллагааны хорооны гишүүн, Непал Улс дахь ЖАЙКА-гийн урт хугацааны мэргэжилтэн, ЖАЙКА-гийн Монгол дахь салбарын урт хугацааны мэргэжилтэн асан Исои Миха,
  4. Кюүшүгийн Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн дэд захирал, доктор, профессор Токумото Минору,
  5. МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, Кюүшүгийн их сургуулийн Хууль зүйн сургуулийн докторант С.Батбаяр,
  6. Өмгөөлөгч, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн ахлах багш, доктор Г.Давааням.

Уг эрдэм шинжилгээний хурлыг сонирхож буй МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутнууд 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх хугацаанд дараах цахим хаягаар орж бүртгүүлээрэй.

  1. https://ws.formzu.net/fgen/S459245715/  (Монгол хэл дээр сонсох бол)
  2. https://ws.formzu.net/fgen/S873911632/ (Япон хэл дээр сонсох бол)