Мэдээ мэдээлэл

МУИС-ИЙН ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛИЙН НЭРЭМЖИТ БАКАЛАВР, АХИСАН ТҮВШНИЙ ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА

2022 оны 12 сарын 12

МУИС-ИЙН ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛИЙН НЭРЭМЖИТ БАКАЛАВР, АХИСАН ТҮВШНИЙ ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГ

Тэтгэлгийн зорилго: МУИС-ийн Хууль зүйн сургуулийн суралцагчдын идэвх санаачилгыг дэмжих, Хууль зүйн сургуулийн үйл ажиллагаанд оюутны оролцох оролцоог нэмэгдүүлэх.

Тэтгэлгийн хэмжээ, хэлбэр: 4-9 кредиттэй тэнцэх хэмжээний сургалтын төлбөр.

Тэтгэлэг олгох оюутны тоо: Өргөдөл гаргагчдын үзүүлэлтээс хамаарна.

Тэтгэлэг олгох нөхцөл: МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захиргаа, тэнхим, нэгжүүдээс оюутанд чиглэсэн өдөр тутмын үйл ажиллагаа, эрдэм шинжилгээ, судалгаа, сургалтын ажилд оролцсон байх.

Суралцагчид тавигдах шаардлага:

Монгол улсын их сургуульд суралцагчдад тэтгэлэг олгох нийтлэг журамд заасан дараах нөхцөлийг хангасан байна. Үүнд:

  • Улиралд дунджаар 12-оос доошгүй багц цагийн хичээлийг сонгон амжилттай судалж, суралцах чадвар, идэвх санаачилгаа илтгэн харуулсан 2,3,4,5 дугаар түвшний  бакалаврын хөтөлбөрийн өдрийн сургалтын суралцагч байх,
  • Ахисан түвшний оюутны хувьд сүүлийн 2 улирал хичээл сонгон судалж байгаа эсхүл танхимын кредит цуглуулж дууссан байх
  • Сурлагын голч онооны үзүүлэлт 2.8 болон түүнээс дээш байх.
  • Бусад байгууллагаас тэтгэлэг аваагүй байх.

Тэтгэлэгт хамрагдах хүсэлт гаргаж буй суралцагч дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:

  • Тэтгэлэгт хамрагдах болсон шалтгаанаа бичсэн хүсэлт (1 нүүрээс хэтрэхгүйгээр гараар бичих)
  • Суралцагчийн талаарх мэдээлэл агуулсан тэтгэлгийн анкет Тэтгэлэг анкет.docx
  • Суралцагчийн хувийн амжилтыг илэрхийлэх баримт бичгийн хуулбар
  • Сургуулийн тэнхим, судалгааны төв, нэгжийн үйл ажиллагаанд идэвх, санаачилга гарган оролцож байсан бол энэ талаарх мэдээлэл

Тэтгэлэгт хамрагдах хүсэлт гаргаж буй суралцагч дээрх бичиг баримтыг pdf файл болгон /Өөрийн нэр-ХЗС тэтгэлэг/ хэмээн хаяглах Хууль зүйн сургуулийн захирлын туслах /М.Нямжаргал/-д хүргүүлнэ. (lawschool@num.edu.mn мэйл)

Тэтгэлгийн материал хүлээн авах эцсийн хугацаа: 2022 оны 12 дугаар сарын 14-ний 15:00 цаг хүртэл хүлээж авна.

Жич: Хугацаа хоцорсон материал хүлээн авахгүйг анхаарна уу.

Тэтгэлэг анкет татах холбоос: Тэтгэлэг анкет

 

 

МУИС-ИЙН ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛИЙН ЗАХИРГАА

2022.12.07