Мэдээ мэдээлэл

Төгсөх болзол хангасан бакалаврын /өдөр, орой/ оюутнуудын бүрдүүлэх материал

2022 оны 12 сарын 20

Төгсөх болзол хангасан бакалаврын /өдөр, орой/ оюутнуудын бүрдүүлэх материал

2022-2023 оны хичээлийн жилийн намрын улиралд төгсөх болзол хангасан оюутнууд дараах материалыг бүрдүүлэн /оройн ангийнхан 2022 оны 12-р сарын 30-ны, өдрийн ангийнхан 2023 оны 01-р сарын 06-ны 17.00 цагаас өмнө/ 207 тоот өрөөнд Хөтөлбөрийн биелэлт хариуцсан мэргэжилтэнд өгнө үү.

  1. Төрийн албан хаагчийн анкет / А3 дээр хэвлээд дундуур нь нугалан А4 болох, зураг наасан байх/
  2. Диплом, энгэрийн тэмдэг, хавтасны үнэ болох 44800 төгрөгийг банканд тушаасан баримт /АТМ болон интернэт банкаар гүйлгээ хийхгүй/ Банк: Голомт,Дансны дугаар: 1102927741Дансны нэр:МУИС Төвлөрсөн санГүйлгээний утга: Оюутны ID, нэр, утасны дугаар
  3. СИСИ системийн Төгсөх хүсэлт цэсрүү орж Зөвшөөрлийн хуудсыг заавал бөглөх шаардлагатай /Хувь хүний мэдээллийг хамгаалах хуулийн дагуу/

Номын сан болон сургалтын төлбөрийн тооцоогүй тохиолдолд СИСИ системээр онлайнаар тойрох хуудас зурагдахыг анхаарна уу.

                                                2022 оны 12-р сарын 20