Мэдээ мэдээлэл

"Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийн хэрэглээнд нэгдмэл практик тогтооход шүүх анхаарах асуудлууд" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.

2017 оны 01 сарын 27

2017.01.26-ны өдөр "Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийн хэрэглээнд нэгдмэл практик тогтооход шүүх анхаарах асуудлууд" сэдэвт хэлэлцүүлэг, ярилцлагыг шүүгчид болон эрдэмтэн судлаачдын дунд зохион байгууллаа. 

Тус хэлэлцүүлэгт МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд профессор, хууль зүйн ухааны доктор С.Болормаа "Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийн хэрэглээнд нэгдмэл практик тогтооход шүүх анхаарах асуудлууд" сэдэвт үндсэн илтгэлийг тавьж, Удирдлагын академийн профессор, хууль зүйн ухааны доктор Б.Уранцэцэг "Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийн хэрэглээнд нэгдмэл практик тогтооход шүүх анхаарах асуудлууд" судалгааны тайлангийн санал зөвлөмжийг танилцуулсан бөгөөд Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Л.Баасан судалгааны тайлантай холбоотой санал дүгнэлт хийлээ.

Салбарын эрдэмтэн судлаач болон шүүгчид хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийн онол, практикийн хувьд тулгамдаж буй асуудлын талаар санал солилцсон бөгөөд үр дүнтэй хэлэлцүүлэг болж байгаа талаар хэлэлцүүлэгт оролцогчид тэмдэглэв.