Зар мэдээ

ДАДЛАГАЖИГЧ ОЮУТАН СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА

2022 оны 12 сарын 25

  
         Монгол Улсын Их Хурлын Тамгын газар нь МУИС-ийн Хууль зүйн сургуультай байгуулсан Хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд МУИС-д эрх зүй, олон улсын харилцаа, улс төр судлалын чиглэлээр суралцаж буй бакалаврын өдрийн ангийн болон магистрын үндсэн ангийн оюутныг мэргэжлийн чиглэлээр гэрээний үндсэн дээр дадлагажигчаар ажиллуулна. Сонгон шалгаруулалтад үндэслэн хууль зүйн чиглэлээр суралцдаг 3 хүртэлх, олон улсын харилцаа, улс төр судлалын чиглэлээр суралцдаг 2 хүртэлх оюутантай гэрээ байгуулна.

         Гүйцэтгэх ажил:

  • Парламентын боловсрол хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
  • Зөвлөлдөх санал асуулга явуулах хүрээнд холбогдох мэдээлэл, судалгаа боловсруулахад оролцох, зохион байгуулалтын туслалцаа үзүүлж ажиллах;
  • Улсын Их Хурлын Тамгын газраас зохион байгуулах хурал, уулзалт, зөвлөгөөн, хууль тогтоомжийг олон нийтэд сурталчлан таниулахад ЧИГЛЭСЭН мэдээлэл сурталчилгааны болон нөлөөллийн арга хэмжээг хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлэх;
  • Хууль тогтоох үйл ажиллагааны чиглэлээр мэргэжлийн дадлага хийх;
  • Холбогдох чиглэлээр гарын авлага, танилцуулах материал бэлтгэх.

         Тавигдах шаардлага:

  • Англи хэлний бичгийн болон ярианы дундаас дээш түвшний мэдлэгтэй;
  • Microsoft Office болон бусад программ дээр ажиллах чадвартай;
  • Цаг баримтлах, багаар ажиллах чадвартай;
  • Бакалаврын хөтөлбөрийн өдрийн сургалтын 2-3 дугаар түвшний суралцагч байх (МУИС-ийн ХЗС-ийн оюутан бол 3-4 дүгээр түвшин) эсхүл Магистрын үндсэн ангийн суралцагч бол бүтэн цагийн ажил эрхэлдэггүй байх;
  • Хэлний түвшин тодорхойлох гэрчилгээ, эрдэм шинжилгээний ажлын туршлагатай бол давуу талтай.

          Гэрээгээр ажиллах хугацаа:

  • 2022 оны 12 дугаар сараас эхлэн 3 хүртэлх сар, ажлын гүйцэтгэлд үндэслэн сунгах боломжтой.

         Бүрдүүлэх материал:
       Сонирхсон оюутан өөрийн товч намтар (CV), ажиллах сонирхлоо илэрхийлсэн хүсэлт (cover letter), оюутны үнэмлэхийн хуулбар, дүнгийн мэдээлэл, тавигдах шаардлагыг хангаснаа нотлох бусад материалаа 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 13 цагаас өмнө sainkhishigj@gmail.com хаягаар ирүүлнэ үү.


Эхний шатанд тэнцсэн хүмүүстэй утсаар холбогдоно.
Холбогдох утас: 51-261792.