Мэдээ мэдээлэл

“ХБНГУ-ын Нийтийн эрх зүй, улс төр болон Үндсэн хуулийн эрх зүйн систем” сэдэвт сургалтын бүртгэл эхэллээ

2023 оны 02 сарын 01

“ХБНГУ-ын Нийтийн эрх зүй, улс төр болон Үндсэн хуулийн эрх зүйн систем” сэдэвт сургалтын бүртгэл эхэллээ

Хансс Зайделийн сан болон Нийтийн дэг журам, сайн засаглалын төлөө байгуулагдсан ХБНГУ-Зүүн өмнөд азийн төв хамтран “ХБНГУ-ын Нийтийн эрх зүй, улс төр болон Үндсэн хуулийн эрх зүйн систем” сэдвийн хүрээнд 8 хоног буюу 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд түргэвчилсэн сургалтыг зохион байгуулах гэж байна. Тус түргэвчилсэн сургалт нь дараах сэдвийн хүрээнд явагдана. Үүнд:

  • ХБНГУ-ын үндэс суурь
  • Үндсэн хуулийн шүүхийн гүйцэтгэл, загвар болон эрх мэдэл
  • Суурь эрх
  • Ардчиллын төлөөллийн сорилт болон механизм
  • Холбооны болон бүс нутгийн (өөртөө) засаглал
  • Эрх зүйт төр
  • Хуулийн арга барил, шүүхийн бүтэц болон тохиолдлын менежмент
  • Европын хандлага дахь ХБНГУ-ын нийтийн эрх зүй
  • Захиргааны болон процессын эрх зүйн суурь
  • Даяаршиж буй дэлхий ертөнц дэх ХБНГУ-ын Үндсэн хуулийн эрх зүйн сорилт, хандлага

Мөн сургалтыг Тайландын Хант Улс, ХБНГУ, Бүгд Найрамдах Индонез Улсуудын Их Сургуулийн доктор, профессорууд орох болно.

Хэрэв та тус сургалтад хамрагдахыг хүсвэл доорх холбоосоор дор дурдсан шаардлагатай материалыг явуулна уу.

Холбоос: https://s.surveyplanet.com/r493gxab

Бүрдүүлэх материал:

  • CV
  • Цээж зураг
  • Тус сургалтад хамрагдахыг хүссэн 250-иас ихгүй үгтэй товч эсээ

МУИС-ийн Хууль зүйн сургууль