МУИС-ийн захирал Д.Бадарч, Сургалт эрхэлсэн захирал Б.Батжаргал, Оюутны хөгжил эрхэлсэн захирал Г.Галбаяр, Эрдэм шинжилгээ эрхэлсэн захирал Б.Баяртогтох, Санхүү хөрөнгө оруулалт эрхэлсэн захирал Ч.Энхбаяр, Хууль, хүний нөөцийн газрын дарга С.Должин, Ахисан түвшний сургуулийн захирал Н.Баатарбилэг нар МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш нартай уулзлаа. Тус уулзалтын хүрээнд багш нарт тулгамдаж буй асуудал, МУИС-ийн хичээл оролтын арга барил, хүний нөөц зэрэг үйл ажиллагааны талаар санал бодлыг сонсож, багш, оюутнуудад чиглэсэн хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэх гэж буй арга хэмжээний талаар багш нарт товчхон танилцууллаа.