Мэдээ мэдээлэл

МУИС-ИЙН ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛИЙН БАГ ФИЛИП ЖЕССАПЫН НЭРЭМЖИТ ОЛОН УЛСЫН НИЙТИЙН ЭРХ ЗҮЙН ШҮҮХИЙН МЭТГЭЛЦЭЭНИЙ ТЭМЦЭЭНИЙ ҮНДЭСНИЙ АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД ТЭРГҮҮН БАЙР ЭЗЛЭВ.

2023 оны 02 сарын 16

МУИС-ИЙН ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛИЙН БАГ ФИЛИП ЖЕССАПЫН НЭРЭМЖИТ ОЛОН УЛСЫН НИЙТИЙН ЭРХ ЗҮЙН ШҮҮХИЙН МЭТГЭЛЦЭЭНИЙ ТЭМЦЭЭНИЙ ҮНДЭСНИЙ АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН (MONGOLIAN NATIONAL ROUND OF THE 2023 PHILIP C. JESSUP INTERNATIONAL LAW MOOT COURT COMPETITION)-Д ТЭРГҮҮН БАЙР ЭЗЛЭВ.

Дэлхийн 100 гаруй улсын 700 орчим хуулийн сургуулиуд оролцдог хамгийн том шүүхийн мэтгэлцээний тэмцээн болох Филип Жессапын нэрэмжит олон улсын нийтийн эрх зүйн шүүхийн мэтгэлцээний тэмцээний үндэсний аварга шалгаруулах шат 2022 оны 02-р сарын 10, 11-нд зохион байгуулагдав.

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн баг уг тэмцээнд амжилттай оролцож, “Үндэсний аварга”-аар шалгарлаа. Энэ оны 4-р сард АНУ-ын Вашингтон хотод зохион байгуулагдах тус тэмцээний “Олон улсын аварга шалгаруулах” шатанд Монгол улсын баг анх удаа оролцохоор болов. Филип Жессапын нэрэмжит олон улсын нийтийн эрх зүйн шүүхийн мэтгэлцээний тэмцээн нь дэлхийн 100 гаруй улсын 700 орчим хуулийн сургуулиуд оролцдог хамгийн том шүүхийн мэтгэлцээний тэмцээн билээ. Тус тэмцээний 2023 оны кейс олон улсын нийтийн эрх зүй, тэр дундаа хүний эрх, олон улсын хүмүүнлэгийн эрх зүй, олон улсын хүрээлэн буй орчны эрх зүй зэргийг хамарсан байна.

Тэмцээнд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багийг төлөөлөн Олон улсын эрх зүйн ангийн 5-р түвшний оюутан Б. Ариунзаяа, Ө. Намуунбаяр, эрх зүйн ангийн 5-р түвшний оюутан Б. Лхагважаргал, Олон улсын эрх зүйн ангийн 3-р түвшний оюутан С. Билэгт-Очир, Г. Маргад нар оролцов. Оюутнуудыг дасгалжуулагчаар МУИС-ийн ХЗС-ийн Нийтийн эрх зүйн тэнхимийн дэд профессор М. Уянга, ахлах багш М. Мөнхбат, Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний гэрээт ажилтан С. Бат-Орших, тэмцээний зохион байгуулагч Олон улсын хуулийн оюутны холбооноос томилсон дасгалжуулагч Мира Деверт нар ажиллав.

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн баг үндэсний аваргаар шалгараад зогсохгүй “Хариуцагчийн шилдэг бичгийн тайлбар” (Best Respondent Memorial)-ийн шагнал хүртэв. Багийн гишүүн Б. Ариунзаяа “Шилдэг илтгэгч” (Best Oralist), Ө. Намуунбаяр “Хоёрдугаар шилдэг илтгэгч” (Second Best Oralist) -ийн шагналтыг тус тус хүртлээ.

THE TEAM OF THE SCHOOL OF LAW, NATIONAL UNIVERSITY OF MONGOLIA HAD WON THE FIRST PLACE IN NATIONAL ROUNDS OF THE PHILIP C. JESSUP INTERNATIONAL LAW MOOT COURT COMPETITION

The National Rounds of the Philip C. Jessup International Law Moot Court Competition, the largest moot court competition in which roughly 700 law schools from over 100 countries and jurisdictions participate, was held on February 10th and 11th, 2023.

The team of the School of Law, National University of Mongolia successfully participated in the competition and won the "National Championship" award. Hence, this will mark the first time that a Mongolian team will participate in the "International Rounds" of the competition, which will be held in Washington, USA, in the upcoming April.

The Philip C. Jessup International Law Moot Court Competition is the world's largest moot court competition, attended by over 700 law schools from over 100 countries and jurisdictions. This year, the legal issues of the case cover international public law, specifically international human rights law, international humanitarian law, and international environmental law.

The 5th-year students of the International Law program B. Ariunzaya and U. Namuunbayar, 5th- year student of the Law program B. Lkhagvajargal, 3rd-year students of the International Law program S. Bilegt-Ochir and G. Margad had represented the National University of Mongolia in the competition. Students were coached by Associate Professor M. Uyanga, senior teacher M. Munkhbat, researcher S. Bat-Orshih of Constitutional Law Institute, and coach Mira Deweerdt appointed by the International Law Students Association, the organizer of the competition.

The team of the National University of Mongolia not only won the national championship, but also won the "Best Respondent Memorial" award, and team members B. Ariunzaya and U. Namuunbayar respectfully received the awards for "Best Oralist", and "Second Best Oralist".