Зар мэдээ

“Гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн олон улсын арбитрын мэтгэлцээн”-ий тэмцээнд оролцогчийг сонгон шалгаруулалтын бүртгэл эхэллээ

2023 оны 02 сарын 28

                                          

МУИС-ийн Хууль Зүйн Сургууль нь 2019 оноос эхлэн “Гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн олон улсын арбитрын мэтгэлцээн”-ий тэмцээнд оролцож эхэлсэн билээ.  Энэхүү олон улсын арбитрын мэтгэлцээний тэмцээнийг анх 2008 оноос эхлэн Томас Вэлдэ сангаас санаачлан зохион байгуулж эхэлсэн бөгөөд өдгөө дэлхийн томоохон их дээд сургуулиудын идэвхтэй оролцдог, нэр хүнд бүхий тэмцээний нэг болоод байна. Уг тэмцээн нь 2 үе шаттай бөгөөд 2023 оны багийн бэлтгэл эхлэх гэж байгаатай холбогдуулан МУИС-ын ХЗС-ийн багийн гишүүдийг сонгон шалгаруулах гэж байна.

Тэмцээнд баг тус бүр нэхэмжлэгч ба хариуцагчийн үүднээс арбитрын ажиллагаанд мэтгэлцэх байдлаар оролцох ба нэхэмжлэгч, хариуцагчийн шилдэг тайлбар, шилдэг өмгөөлөгч гэсэн төрлүүдэд өрсөлдөнө. Шалгаруулалтад оролцох оюутнууд нь англи хэлний өндөр түвшний мэдлэгтэй, бичих болон ярих чадвар сайн, олон улсын эрх зүйн хичээлийг үзсэн байх нь давуу тал болно. 

Бүртгэл

Оролцохыг хүссэн оюутнууд enkhtaivan.l@num.edu.mn хаяг руу дараах мэдээллийг илгээнэ үү.

  • Овог нэр, курс
  • Оюутны танилцуулга
  • И-мэйл хаяг, утасны дугаар

Бүртгэл 2023 оны 3 сарын 6-ны өдрийг хүртэл явагдана.

Ярилцлага: 2023 оны 3 сарын 9-ний өдөр ярилцлага авч, сонгон шалгаруулна.  

 

МУИС, ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛЬ

2023.02.27