Мэдээ мэдээлэл

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, ажилтан Төрийн одон, медалиар энгэрээ мялаалаа

2023 оны 03 сарын 07

   Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 13 дугаар зарлигаар XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан хууль зүйн шинжлэх ухааны салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, улс орныхоо хөгжил дэвшилд бодитой хувь нэмэр оруулсныг харгалзан МУИС-ийн Хууль зүйн сургуулийн ахмад багш Жамбаачүлтэмийн Жавзандулам, Нүрэнзэдийн Туяа, Дашдэндэвийн Хуяг, Авирмэдийн Дугармаа, Дамбийжанцангийн Цэрмаа нар “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор, Дашдондогийн Цэрмаа “Алтан гадас одон”-гоор, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн ажилтан Намхайдоржийн Батжаргал, Цэрэндоржийн Нарангэрэл, Чойжилсүрэнгийн Нэргүй, Ганбаатарын Оюунчимэг нар “Хөдөлмөрийн хүндэт медал”-иар тус бүр шагнагдлаа.

   Жамбаачүлтэмийн Жавзандулам нь улсад 44 жил, МУИС-д 44 жил, Нүрэнзэдийн Туяа нь улсад 46 жил, МУИС-д 34 жил, Дашдэндэвийн Хуяг нь улсад 43, МУИС-д 22 жил, Авирмэдийн Дугармаа нь улсад 43 жил, МУИС-д 25 жил, Дамбийжанцангийн Цэрмаа нь улсад 44, МУИС-д 40, Дашдондогийн Цэрмаа нь улсад 33 жил, МУИС-д 20 жил, Намхайдоржийн Батжаргал нь улсад 18 жил МУИС-д 14 жил, Цэрэндоржийн Нарангэрэл нь улсад 22 жил, МУИС-д 22 жил, Чойжилсүрэнгийн Нэргүй нь улсад 28 жил, МУИС-д 23 жил, Ганбаатарын Оюунчимэг нь улсад 25 жил, МУИС-д 15 жил тус бүр ажилласан түүхтэй.

   Шагнагдсан багш, ажилтанд 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр МУИС-ийн захирал, доктор, профессор Д.Бадарч, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, доктор, профессор Б.Амарсанаа нар Төрийн одон, медалыг гардуулан өгч, хүлээн авах арга хэмжээ амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус арга хэмжээний нээлтийн үгийг МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, доктор, профессор Б.Амарсанаа нээлтийн үгээр эхэлж, тэрбээр “Монгол Улсын эрх зүйн шинжлэх ухааны хөгжил болоод МУИС-ийн Хууль зүйн сургуулийн бүтээн байгуулалт, олон олон оюутан залуусыг мэдлэг боловсрол, зөв хандлага, ёс суртахуунтай иргэн болж төлөвшүүлэхэд нөр их хөдөлмөрлөж байсныг дурдан, баяр хүргэхийн сацуу ирээдүйн эрх зүйч, хуульч нарт өөрсдийн мэдлэг боловсрол, туршлагаа хуваалцаж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.