2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр БНСУ-ын парламентийн гишүүн И Мёнг Сү, Солонгосын эрх зүйн боловсролын төвийн дэд эрхлэгч Жү Хэ Дун, Күүкмин Их Сургуулийн зочин профессор Ким Дунг Хүн нар МУИС-ийн захирал, профессор Д.Бадарч, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, доктор, профессор Б.Амарсанаатай ажил хэргийн хүрээнд уулзалт хийлээ. Тус уулзалтын хүрээнд МУИС-ийг түшиглэн төв байгуулах боломжтой эсэхийг хэлэлцлээ.
Цаашид МУИС болон БНСУ-ын харилцаа улам бэхжиж, хоёр орны шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл болоод бусад төрлийн хамтын ажиллагаа өргөжин тэлсээр байх болов уу.