2023 оны 3 дугаар сарын 8-наас 11-ний өдрүүдэд зохион байгуулагдсан 21 дэх удаагийн Ази-Номхон далайн бүсийн их сургуулиудын Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн шүүхийн мэтгэлцээний тэмцээн (The 21st Red Cross International Humanitarian Law Moot (an Inter-University Competition for Asia-Pacific Region))-д МУИС-ийн Хууль зүйн сургуулийн баг (олон улсын эрх зүйн 5 дугаар түвшний оюутан Б.Ариунзаяа, эрх зүйн 4 дүгээр түвшний оюутан Э.Анударь, олон улсын эрх зүйн 3 дугаар түвшний оюутан А.Тэргэл) Монгол Улсаа төлөөлөн амжилттай оролцож, Яллагдагч талын бичгэн тайлбараар 2 дугаар байр (Second Honorable Submission (Defendant))-д шалгарлаа. Манай сургуулийн хувьд энэ удаагийн шагнал нь 2018 онд Прокурорын бичгэн тайлбараар 2 дугаар байр эзлэснээс хойших дараагийн том амжилт юм.
МУИС-ийн ХЗС-ийн багийн гишүүд: баруун гар талаас А.Тэргэл, Б.Ариунзаяа, Э.Анударь