Мэдээ мэдээлэл

Улаан загалмай олон улсын нийгэмлэгийн төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

2023 оны 03 сарын 20

МУИС-ийн Хууль зүйн сургууль нь Улаан загалмай олон улсын нийгэмлэгтэй хамтран үндэсний хэмжээний олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн шүүхийн мэтгэлцээний тэмцээнийг зохион байгуулах зэрэг байдлаар жил бүр ирэх тусам хамтын ажиллагаагаа бэхжүүлэн, идэвхжүүлж ирсэн билээ.

2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Улаан загалмай олон улсын нийгэмлэгийн Зүүн, азийн бүс нутгийн хуулийн хэлтсийн дарга Марва Шаббар (Marwa SHABBAR)-ыг МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, доктор, профессор Б.Амарсанаа, Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор, дэд профессор М.Уянга нар хүлээн авч уулзлаа. Тус уулзалтын хүрээнд МУИС-ийн Хууль зүйн сургууль хичээлийн хөтөлбөрийг шинэчлэлтэй холбоотой хичээлийг хосолсон байдлаар орох, эрх зүйн хичээлийн агуулга зэрэг зарим асуудлын талаар хэлэлцлээ.