Мэдээ мэдээлэл

Хөтөлбөрийн хорооны хуралд Нагояагийн Их Сургуулийн профессор, багш нарыг урьж оролцууллаа.

2023 оны 03 сарын 24

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн хөтөлбөрийн хорооны хурал 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулагдлаа. Тус хуралд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, доктор, профессор Б.Амарсанаа, Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор, дэд профессор М.Уянга, Нийтийн эрх зүйн тэнхимийн профессор, доктор О.Мөнхсайхан, Хувийн эрх зүйн тэнхимийн ахлах багш, доктор Б.Буянхишиг, багш Р.Пүрэвбаатар, Солонгосын эрх зүйн тэнхимийн туслах ажилтан А.Дэжидмаа нар оролцсон бөгөөд Япон Улсын Нагояагийн Их Сургуулийн профессор, доктор Масако Мураками (Masako Murakami), Накамура Масаки (Nakamura Masaki), Мацуо Ёо (Matsuo Yo), Сато Фумито (Sato Fumito) мөн оролцлоо.

Тус хурлаар МУИС-ийн Хууль зүйн сургуулийн хичээлийн хөтөлбөрийг шинэчлэхтэй холбоотой зарим асуудлын талаар ярьсан бөгөөд энэ хүрээнд Япон Улсын Нагояагийн Их Сургуулийн хуулийн сургуулийн хичээлийн хөтөлбөрийг судлах, харилцан туршлага солилцох, шинэ хичээлийн хөтөлбөрийг нэвтрүүлэхтэй холбоотой зарим асуудлын талаар ярилцлаа. Хоёр талын байр суурь нэг нэгнээ дэмжсэн байгааг дуулгахад таатай байгаа бөгөөд хоёр сургуулийн хамтын ажиллагаа цаашид улам өргөжин тэлж, бэхжих болов уу.