Мэдээ мэдээлэл

ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ ХӨТӨЛБӨР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2023 оны 03 сарын 25

2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 7:00 цагаас 10 цаг хүртэл МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Эрдмийн танхимд “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ ХӨТӨЛБӨР” амжилттай зохион байгуулагдлаа.

   Тус уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх Д.Амгаланбаатар, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Б.Батбаатар, МУИС-ийн захирал, доктор, профессор Д.Бадарч, МУИС-ийн захирлын ажлын албаны дарга, доктор, профессор Н.Баатарбилэг, МУИС-ийн Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн захирал, доктор, профессор Ч.Энхбаяр, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, доктор, профессор Б.Амарсанаа, МУИС-ийн Эмерит профессор, академич С.Нарангэрэл болон бусад 25 профессор, багш нар, нийт 35 хүн оролцлоо.

   Тус уулзалтыг нээж МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, доктор, профессор Б.Амарсанаа нээж үг хэлсэн бөгөөд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн боловсон хүчин, түүхэн уламжлал, оюутнуудын дэлхийд үзүүлж буй өндөр амжилт, сургалтын арга барил зэрэг сургуулийн талаар товч танилцууллаа. Үүний дараагаар, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “төрөлх сургуульдаа ирж, хичээл заасан эрдэмтэн багш нартайгаа уулзахад таатай байгааг хэлэхийн сацуу авлигын эсрэг хэрэгжүүлж буй “5 Ш” ажиллагааны тухай, Монгол Улсын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон ерөнхий зарчим, үзэл баримтлал болох “Алсан хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын талаар мөн товч танилцууллаа. Мөн МУИС-ийн захирал, доктор, профессор Д.Бадарч “МУИС нь Монгол Улсын эрдмийн их өргөө болохынхоо хувьд академик эрх чөлөөг баталгаажуулж, төрийн олон асуудалд тус сургуулийн эрдэмтэн, судлаачдын судалгааг онцгойлон анхаарч, цаашдаа МУИС төртэй хамтран ажиллахад таатай байхыг дурдав”.

  Үүнээс гадна хэлэлцүүлгийн үе шатанд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрдэмтэн, багш нар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй авлигын эсрэг авах арга хэмжээ, иргэдийн амьжиргааны түвшнийг сайжруулах, эдийн засгийг сайжруулах зэрэг олон талын асуудлыг шийдэхэд хууль, эрх зүйн хүрээнд тулгамдаж буй хийдлийн талаар ярилцлаа.