Мэдээ мэдээлэл

Канад Улсын Дээд шүүхийн шүүгч лекц уншлаа

2023 оны 03 сарын 29

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, доктор, профессор Б.Амарсанаа нь Канад Улсын Элчин Сайдын Яамны Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Катрин Э.Ивкоф, Канад Улсын New Brunswick мужийн Дээд шүүхийн шүүгч J.C.Marc Richard нарыг хүлээн авч уулзлаа. Тус уулзалтын хүрээнд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн талаарх хичээлийн хөтөлбөр, олон улс дахь амжилт зэрэг олон асуудлын талаар ярилцлаа. Уг айлчлалын хүрээнд Канад Улсын New Brunswick мужийн Дээд шүүхийн шүүгч J.C.Marc Richard МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутнуудад “Хуульчийн ёс зүй ба эрх зүй” сэдвийн лекц уншлаа. Тус лекцэд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн 100 гаруй оюутан хамрагдсан бөгөөд асуулт, хариултын үед оюутнууд олон олон сонирхолтой асуулт асууж, J.C.Marc Richard асуултын дагуу Канад Улсын туршлага, хууль эрх зүйн зохицуулалтыг тайлбарлаж өглөө.